“Tesla”-гийн зах зээлийн үнэлгээ “Volkswagen”-ыг давж, "Тоёота"-гийн ард орж ирлээ
Автомашин үйдвэрлэгч “Tesla” компани зах зээлийн үнэлгээгээрээ “Volkswagen”-ыг гүйцэж, дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх болжээ. Сүүлийн үед компанийн хувьцааны үнэ огцом өсч, 100 тэрбум ам.доллар /76.1 тэрбум фунт/-т хүрсэн юм.
Тус компанийн үнэлгээ өнгөрсөн аравдугаар сараас хойш бараг хоёр дахин өсөөд байгаа юм. Хамгийн сүүлд өчигдөр 4 хувийн өсөлт үзүүлснээр 100 тэрбум ам.долларын босго давж, “Тоёота”-гийн ард орж иржээ. “Тесла” жийп машины анхны загвараа үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, Шанхайд шинэ үйлдвэр нээж, хүчин чадлаа өсгөсөн зэрэг нь хувьцааны үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Үнэлгээгээрээ дэлхийд тэргүүлэгч Японы “Тоёота” фирмийн зах зээлийн нийт үнэлгээ 230 тэрбум ам.доллар юм.