Долоо хоногт гал түймрийн 35 дуудлага иржээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны нэгдүгээр сарын 3-9-ний өдрүүдэд гал түймрийн 30, аврах ажиллагааны тав гээд нийт 35 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэжээ.
Дээрх хугацаанд гал түймрээс 970 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж ажилласан байна.
Мөн хугацаанд гал түймэрт өртөж дөрвөн иргэн түлэгдэж гэмтсэн гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.