Улсын харцага О.Хангай түрүүллээ

Их шөвөгт Улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном нар шалгарсан байна. Харин дунд шөвгийн наймд Улсын харцага Ө.Даваабаатар, Ц.Мөнхбаяр, Улсын начин Б.Серик, Г.Ганжад нар үлдсэн аж.
Дараагийн барилдаан ирэх амралтын өдрүүдээр үргэлжилнэ. Нэгдүгээр сарын 15-ны 12:00 цагаас Завхан аймгийн Их уул сумын харьяат, өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан, нэгдүгээр сарын 16-ны 12:00 цагаас Жем интернэшнл группийн нэрэмжит “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.