Н.Баярмөнх: Нийтийн төлөө нэг стандарт
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох удирдлагууд 7 хоног бүр иргэдтэй уулздаг. Энэ удаагийн уулзсан иргэдийн дийлэнх нь газрын маргааны асуудлаар уулзсан. Энэ үеэр Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ: "Баянзүрх дүүрэг газар нутгийн хэмжээ том учраас газрын маргаан тасардаггүй. 7 хоног бүр уулзаж буй иргэдийн 90 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар газрын асуудал хөнддөг. Дүүрэг орон нутаг иргэдийн ярьж, хэлсэн бүрийг шийдэх боломжгүй ч зарим зүйлсийг анхаарч боломж гэж харж ажиллана. Тухайлбал нэг газар хоёр зөвшөөрөл олгосон, амьтан, хүн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан зам харгуй, стандарт бус төмөр хашаануудыг цэгцэлж "ХАШАА АРГА ХЭМЖЭЭ"-г хэрэгжүүлнэ" гэсэн юм.
Иргэд хотын стандартыг бүх нийтээрээ мөрдөж, амьдарч буй газрынхаа ойр орчимдоо эзэн болж хариуцлагатай байх хэрэгтэй гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.