Мөрдөгчийн 7 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлэв

Түүнчлэн эрүүгийн 542 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 534 хэрэг шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэргийн 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн 7 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлэв.