Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн тэргүүтэй төлөөлөгчид Франц Улсад ажлын айлчлал хийж байна

Айлчлалын үеэр Монголын парламентын төлөөлөгчид Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, парламент хоорондын найрамдалт харилцаа амжилттай хөгжиж буйг талууд онцлон тэмдэглэв.
Мөн Үндэсний ассамблейн гишүүн, Үндэсний ассамблей дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Франсуа Латомб төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
Айлчлалын үеэр Монголын парламентын төлөөлөгчид Сенатын ээлжит чуулганы хуралдааны үйл ажиллагаатай танилцахад тус өдрийн хуралдааныг даргалагч Сенатын дэд ерөнхийлөгч, Франц-Монголын парламентын бүлгийн гишүүн Натали Делатр зочдод зориулсан тусгайлсан мэндчилгээг дэвшүүлэв.

Өнгөрсөн есдүгээр сард Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж, айлчлалынхаа хугацаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхахын зэрэгцээ Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, Засгийн газрын гишүүдтэй уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Түүний үргэлжлэл нь Монголын парламентын төлөөлөгчдийн ажлын айлчлал болж байна