“УЛААНБААТАР БАРИЛГА -2022” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын барилгын салбарын хамгийн том “Улаанбаатар барилга 2022” олон улсын цуврал үзэсгэлэн 17 дэх жилдээ “Чанарыг Эрхэмлэ” уриан дор зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнг ерөнхий зохион байгуулагчаар “Мишээл экспо” төв, дэмжигчээр Барилга, Хот Байгуулалтын Яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ хамтран ажиллаж байна.
Үзэсгэлэнд Барилгын материал, шинэ техник, тоног төхөөрөмж, орон сууц, хот тохижилтын компаниуд, Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд, зураг төсөл дизайны үйл ажиллаагаа эрхлэгч байгууллагууд, барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлийн нийт 160 гаруй компани аж ахуйн нэгжүүд оролцож байна.
17 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнгийн өдрүүдэд барилгын салбарын ААН-дэд шинээр батлагдсан стандарт, норм нормотив, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авахад онлайнаар бүртгүүлэх заавар, зөвлөмж, шинэ техник технологийн танилцуулга зэрэг барилгын салбар дахь шинэчлэлийн мэдээллүүдийг хүргэж байна. Мөн барилгын компаниудын орон сууц болон амины орон сууцны төслүүдийн үнэ, байршил, давуу тал гэх мэт дэлгэрэнгүй мэдээллүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлээд байна.
Барилгын материал, шинэ техник технологийн үзэсгэлэн 3-р сарын 28-нийг хүртэл үргэлжлэх бол Орон сууц хот тохижилт, барилгын материалын үзэсгэлэн 4-р сарын 01-04-ний өдрүүдэд “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд болох юм.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ