Эрүүл Мэндийн Яамны удирдлагууд Дундговь аймагт ажиллалаа

   Эрүүл мэндийн сайд С.Энхболд , Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон бусад холбогдох хүмүүс 2022 оны 4 сарын 16 өдөр Дундговь аймагт ажиллаа. Яамны удирдлагууд тус аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй уулзалт хийж уулзалтын эхэнд цар тахалтай тэмцэхэд амжилттай ажилласан эрүүл мэндийн салбарынхан болон тэдний ар гэрийнхэнд гүн талархал илэрхийлж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцууллаа.
    Тухайлбал эрүүл мэндийн салбарын цахимжилт, эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотой гарч буй дэвшил ба асуудлууд мөн 2022 оны 5 сарын 1 өдрөөс эхлэх хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Мөн уулзалтад оролцсон эрүүл мэндийн ажилчдын асуултад хариулж санал бодлыг сонслоо.
    Мөн ЭМЯ захиалгаар АХБ зээлээр байгуулсан Төвлөрсөн Ариутгалын тасгийн нээлтийг хийж, шинээр баригдаж буй нэгдсэн эмнэлэгийн барилгын явц болон нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
    Мөн халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилгоор байгуулж буй дэмжих төвийн засварын явцтай танилцлаа.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ