Скарлетт Йоханссон нөхөрт гарахаа хойшлуулжээ
Удахгүй гэрлэнэ гэж зарлаад байсан жүжигчин Скарлетт Йоханссон шийдвэрээ эргэн харахаар болжээ. Энэ жил 34 настай жүжигчин бүсгүй Скарлетт Йоханссон Колин Жост гэгчтэй хамтран амьдарч, суух дээрээ тулаад байсан юм. Тиймээс түүний шийдвэр фэнүүдийнх нь хувьд гэнэтийн мэдээ болсон. Гэхдээ үнэн хэрэгтээ бол тэрээр Колинтой гэрлэхээ өмнө нь нэг бус удаа хойшлуулж байжээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн намар гэрлэх гэж байгаад больсон аж. Харин энэ удаа гэрлэлт хойшлох төдий бус салж сарниж байгаа бололтой. Үүнээс болж тэр ганцаараа биш, өмнөх гэрлэлтээс төрсөн охин, зургаан настай Роуз бас хохирч байна. Тэрээр Колинтой нэлээд дассан байсан гэнэ.
Скарлетт Йханссон хоёр удаа гэрлэсэн. Эхний нөхөр Райан Рейнолдстой хоёр жил амьдраад салж, сэтгүүлч Ромен Дориактай сууж охин Роузаа төрүүлсэн ч мөн л салсан юм. Ромен түүнээс охиноо авна гэж шүүхээр маргалдсан ч шийдвэр эхийнх нь талд гарсан юм.