Орон нутагт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төвийн бүсийн сургалт эхэллээ

Төвийн бүсийн сургалтын нээлтэд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, төслийн удирдагч хатагтай Дуня Хоффманн, Төв аймгийн засаг даргын орлогч Г.Сурмаа, БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, ЭХЗХ-ны эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал нар оролцлоо.

Орон нутагт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, хэмнэлттэй ажиллагааны төлөвлөгөө боловсруулах асуудлын хүрээнд оролцогч нар мэдээлэл сонсож, туршлага солилцов.
Сургалтын үеэр аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудад барилгын дулаан алдагдлыг хянадаг “Дулааны камер” хүлээлгэн өглөө.