Б.Жавхлан: 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл бий
Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр эхэллээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ:” Чанаргүй зээлийг багцалбал гурван багц зээл болж байна. Төрийн өмчийн үйлдвэрийн газруудын 563 тэрбум, “Кью Эс Си”, "Хөтөл"-ийн хоорондын хамаарал бүхий этгээдийн 495 тэрбум төгрөгийн чанаргүй зээл, цаана нь 700 гаруй тэрбумын хувийн аж ахуй нэгжийн чанаргүй зээл.
Нийтдээ 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй байна. 1.1 их наяд төгрөгийн зээлийн болзошгүй сан байгуулахаар Монголбанкнаас 2020 онд шалгалт хийж акт тавьсан.
2022 оны нэгдүгээр сараас хойш Засгийн газар Хөгжлийн банкинд онцгой анхаарал хандуулж байгаа. Чанаргүй зээл төлүүлэх арга хэмжээг эхлүүлсэн. Ирэх онд хоёр Самурай, Чингис бонд төлөгдөх цаглабартай. Харин ирэх оны ес, арванхоёрдугаар сард бондын өрийг төлнө. Засгийн газрын давхар баталгаатай өр төлбөр тулж ирсэн. Иймээс гадна талдаа өөрөө төлөх, деполт болохоос сэргийлэх арга хэмжээ авч байна” гэлээ