Уламжлалт анагаах ухааны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв: “асуудал, шийдэл” сэдэвт улсын хэмжээний зөвлөгөөн боллоо.


Уг зөвлөгөөнөөс гарсан нэгдсэн зөвлөмжийн дагуу бодлогын хэмжээнд салбар хооронд хамтарч авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцана.
Ялангуяа уламжлалт анагаах ухааны салбарын хүний нөөцийн хөгжил болон эмийн чанар аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахаар зөвлөлдөж байна.

Энэхүү үйл ажиллагааг санаачлан хамтран зохион байгуулж буй Боловсрол шинжлэх ухааны яам, Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, бусад мэргэжлийн агентлаг, эрдэм шинжилгээний байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.