“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин П.Эрдэнэ “Night love” дуугаа олны хүртээл болголоо

Тэгвэл тус хамтлагийн дуучин П.Эрдэнэ бие даасан уран бүтээлдээ шамдан ороод буй бөгөөд дуучин Hanka-тай хамран “Night love” дуугаа олны хүртээл болгоод байна. Уянгалаг хоолойтой, чадварлаг дуучин П.Эрдэнийн шинэхэн уран бүтээл залуусын анхаарлыг ихэд татаж буй бололтой.
Эмэгтэй хүний гоо сайхан, бие галбирыг харуулсан эл бүтээл дөнгөж өчигдөрхөн цацагдаж эхэлжээ. П.Эрдэнэ шинэ дуугаараа өөрийгөө багагүй романтик залуу гэдгээ харуулаад байгаа. Мэдээж уг уран бүтээл нь залуучуудыг байлдан дагуулах шинэлэг, өвөрмөц утга санаа мэдрэмжийг өгөх биз ээ.
Гурван бүдүүн хамтлагийн дуучин П.Эрдэнийн ШӨНИЙН ХАЙР хэн бэ?