ОБЕГ: Цаг агаарын аюулт үзэгдлээс СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

    Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутаг, маргааш өдөртөө зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байх тул үзэгдэх орчин хаагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч байгаа бол говийн аймгуудын нутгаар хүчтэй салхитай шороон шуурга шуурч байна. Төвийн ихэнх аймгийн нутгаар цас орж байгаатай холбоотой зам даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдсэн тул бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг холбогдох байгууллагууд болон, аян замд гарах гэж байгаа жолооч нарт анхааруулж байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ