БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн гараас ажил гарахгүй явсаар “УТАА”-ны улирал завсарлав
Нийслэлчүүдийн хувьд өвөл нь шуугиад, хавраас намар хүртэл мартдаг сэдэв нь "УТАА". Хаврын урин цаг ирж, утаа ч багаслаа. Гэхдээ өнгөрсөн өвөл ямар их утаа, тортогтой байсныг замын голд тогтсон "тортог" харуулж байна.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ анх сайд болохдоо "Би ажлаа хамгийн түрүүнд утааг бууруулахаас эхэлнэ" хэмээн хэлж байв. Гэвч бодит байдал дээр "попрохоос" өөр ажил гараасаа гаргасангүй.Яамаараа дамжуулж намынхаа залуусын мэдлийн зарим ТББ-тай гэрээ байгуулж, тэтгэжээ. Энэ тухай ЭНД дарж үзнэ үү?
Жишээлбэл, "Оюунлаг залуусын давалгаа" ТББ, "Дэвшилтэд социал демократ клуб" ТББ-тай хог цэвэрлэж, мод тарих нэрийдлээр гэрээ байгуулж, тус бүр нь 13.8 сая, 13.5 сая төгрөгийг өнгөрсөн оны есдүгээр сард шилжүүлсэн байна. Ингэж тэтгэснийх нь хариуд "Дэвшилтэд социал демократ клуб" ТББ нь цахим хуудсаараа Б.Бат-Эрдэнэ сайдыг сурталчилдаг болж.
Б.Бат-Эрдэнэ сайдын "попролт" үүгээр дууссангүй. Өнгөрсөн ням гарагт "Чингис хаан" ОУНБ-д очиж, үйл ажиллагаатай нь танилцав. Энэ үеэрээ "Өнгөрсөн хугацаанд 7-8 удаа энд ажилласан ч өгсөн үүрэг даалгавар огт биелүүлсэнгүй. Японы Элчин сайдтай уулзаж, нисэх буудлын удирдлагыг солиулна" хэмээв. Учир нь цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилт муу байгаа аж. Онгоцны буудлын ариун цэврийг хуруугаараа арчиж шалгаж яваа сайд их хотынхоо бохирыг, байгалийн бохирдлыг хуруугаараа нэг шалгахгүй л явна.
Утааны асуудалд ч иймэрхүү байр сууриар хандаад, амжилт олоогүй. Аялал жуулчлалд ингэж хандаад, гарах үр дүн нь юу л бол... Сошиалд хэт “АЖИЛСАГ” эрхэм Б.Бат-Эрдэнэ сайд болоод, хоёр дахь хавартайгаа золгож байна. Түүний сайд байх үед утаа улам НЭМЭГДЭЖ, иргэд угаартаж хордож дуусав.
Энэ өвөл Б.Бат-Эрдэнэ сайд “НЭГ ТОМ” ажил л хийв. Портертэй түүхий нүүрсийг хот руу оруулахыг завдсан хэргийг ШУУРХАЙ илрүүлж, хатуу арга хэмжээ авсан гэх. Том хэргийг эрхэм сайдтан илрүүлж энэ жилийн өвлийнхөө ажлыг энд хүргээд дуусгав бололтой. Ажил хийх нь цахим орчинд "попрохоос" тэс өөр гэдгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ харуулав.