НҮБ Украинаас ямар нэг нөхцөлгүйгээр цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан тогтоол баталлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблей өчигдөр тусгай чуулган хуралдуулж, Украины нутаг дэвсгэрээс ямар нэг нөхцөлгүйгээр цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан тогтоол баталлаа.
НҮБ-ын гишүүн 141 улс дэмжиж, 7 улс эсрэг санал өгч, 32 улс санал хураалтад оролцохоос түдгэлзлээ. Хэдийгээр энэ тогтоолыг бүх улс дагаж мөрдөх үүрэг хүлээхгүй ч энэ бол Украины дайны нэг жилийн ойн өмнөхөн Оросыг хүч түрсэн дайнаа зогсоох ёстой гэсэн дэлхийн дийлэнх улсын нэгдмэл дуу хоолойг илэрхийлж байна.
Хятад, Энэтхэг, Иран тэргүүтэй 32 улс санал хураалтад оролцохоос түдгэлзсэний дотор Монгол Улс багтсан байна.