Оросын эмийн сангууд коронавирусыг сурталчилгаандаа ашиглаж эхэлжээ

Оросын эмийн сан, эмийн компаниуд коронавирусын зургийг дархлааг дэмжих, томуугийн халдварын эсрэг эмийн сурталчилгаа болгон ашиглаж эхэлжээ.
Хятадын Ухань хотод голомт нь байгаа коронавирусын халдвар сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийг түгшээж, улс орнууд иргэдээ халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг цацаж байгаа.
ОХУ-ын Эрүүл ахуйн ерөнхий эмч Анна Поповын хэлснээр Орост 100 гаруй хүнд халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн ч онош батлагдаагүй байгаа юм. Хятадад аялж байгаа Оросын жуулчид, тэнд ажилладаг ОХУ-ын иргэдэд хандан далайн бүтээгдэхүүн болон амьтны мах зардаг хүнсний зах дээр очихгүй байх, хоол хүнсээ сайтар болгож, буцалгаж идэх, гараа тогтмол угаах, түүхий ус уухгүй байх, амны хаалтыг тогтмол зүүх, олон хүн цугласан газраар явахгүй байх, халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илрэнгүүт өөрөө дур мэдэн эмчлэлгүй эмнэлгийн байгууллагад даруй хандах зөвлөмжийг өгч буй.
Коронавирусын халдвараас сэргийлэн биеийн дархлаа дэмжих эм бэлдмэлийн эрэлт нэмэгдэж байгааг далимдуулан эмийн сангууд “Хятадын коронавирусыг устгагч”, “Коронавирусын халдвараас найдвартай сэргийлж чадна” гэсэн бичигтэй сурталчилгааны самбаруудыг ашиглаж байгааг харуулсан зургуудыг олон нийтийн сүлжээгээр цацаж эхэлжээ.
Эх сурвалж: News.mnскачать dle 12.0

Холбоотой мэдээ