УЛС ТӨРИЙН ЗОХИОЛ: Жагсаал болж, УИХ тарж, намар СОНГУУЛЬ болно...

Хавар боллоо. Синдром эхэллээ. Энэ хаврын улс төр ХАЛУУХАН бас ХАТУУХАН өнгөрнө. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дахин ганхаж, зарим сайд нарын суудал ч солигдож мэдэх. Г.Занданшатарын их хурал тарж, ихэнх гишүүд “ААВЫН ХААЛГА” татна. Жижиг намынхан Эрх баригчдын гар хөл болж зохион байгуулалттай ЖАГСААЛ ч өрнөнө. Тун удахгүй улс төрийн үйл явдал ингэж өрнөх нь ээ.
ХАВРЫН УЛС ТӨРИЙН ЗОХИОЛЫН ХЭСГЭЭС...
УИХ-ын 2023 оны хаврын чуулган ирэх сард нээнэ. Үүнтэй зэрэгцээд “АСАР ТОМ” жагсаал болох аж. Асар том хэмээн онцолж буй нь УИХ-ыг ТАРААХ зорилготой. Өвлийн жагсаал зөвхөн “НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ ЗАРЛА, ХАРИУЦЛАГА ТООЦ” гэх агуулгатай байсан бол зам дундаасаа улс төр орж сонгуулийн тогтолцооны асуудлыг ч хальт хөндөөд авсан.
Харин одоо бэлтгэгдэж буй жагсаал нь нүүрсний хулгайчдаар дүүрсэн, Хөгжлийн банкийг цөлмөсөн, ЖДҮС-ийг хоосолсон “хулгайч”, “луйварчдаар” дүүрсэн Улсын их хурлыг тараах зорилготой байх болов уу!
Удахгүй болох жагсаал нэлээн ширүүхэн өрнөнө. Үймээн ч гарч мэднэ. Энэ үед эрх баригч нам, УИХ зохиолынхоо дагуу тарах асуудлыг хөндөж, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх алхмаа ГЯЛС амжуулна. Ингээд 3,4 сард Г.Занданшатарын их хурал тарж ирэх намар 9, 11-р сард УИХ-ын ээлжит сонгуулийг ТУУЛАЙ жилдээ амжуулж хийхээр ЗОХИОЛ бичигджээ.
Эрх баригч нам 2024 оны сонгууль хүртэл тэсэхгүй. Ийм их хулгайчдаар парламентаа дүүргэсэн нам жилийн дараа гэхэд ямар ч нэр хүндгүй болж, “шалаар” нэг болохын зэрэгцээ сонгогч иргэдийн ч сонголт эрх барих ЭРХ олгохгүй. Ингээд МАН улс төрийн нөлөөгөө алдах ЭРСДЭЛТЭЙ тул 2023 ондоо багтаан Улсын их хурлыг тарааж ДАХИН СОНГУУЛЬ хийхээр тохиролцсон байх аж.
Зарим нь жагсаалтаар орж, зарим нь том тойрогт хүч үзнэ. Басхүү жижиг намуудын төлөөллийг парламентад багтаах ч зорилготой. Тэд парламентад байж “ОРИЛЖ” гэмээнэ “ЭРҮҮЛ ПАРЛАМЕНТ” мэт харагдана. Түүнчлэн НАМ БУС ЗАЛУУЧУУДЫГ ч парламентад шингээнэ. Олон талын өнгө нийлж дараагийн парламентыг бүрдүүлэх прогнозтой.
Сөрөг хүчин Ардчилсан нам ч энэ зохиолын нэг хэсэг. Лу.Гантөмөр С.Эрдэнэтэй шүүхдэлцэж, учраа олох гэсээр бүх улс төрийн тоглолтыг МАН эзэгнэж, төлөвлөснөө биелүүлнэ. Ингээд л 4, 4 жилээр сонгууль өгдөг МОНГОЛЧУУД ирэх намар СОНГУУЛЬДАА явцгаах нь дээ...
Эрх баригч нам, улс төрийн жижиг намуудтай ГАР БАРИЛЦАН энэ зохиолыг бичсэн гэлтэй. Харин хамгийн дарамтад орж байгаа хүн нь УИХ-ын дарга Г.Занданшатар. Анх удаа парламентад гарсан гишүүд хугацаанаасаа өмнө явах тун дургүй агаад шантаажилж, барьцаалж буй ч сураг бий. Эе эвийг нь хичээх гэж Г.Занданшатар дарга ихэд аргадаж буй ч шуум байна.
“ХАВРЫН УЛС ТӨРИЙН ЗОХИОЛ” энд хүрээд дуусахгүй. Сонирхолтой үйл явдлаар зохиол үргэлжлэх нь. Үргэлжлэл бий...
Эх сурвалж: Төр.мнскачать dle 12.0

Холбоотой мэдээ