Их бит ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гантигийг 30 хоног ЦАГДАН ХОРИНО
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч Б.Гантиг /койн, ЭХТА-18.19-2.1/-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналтай шүүх хуралдаан өчигдөр болж өндөрлөлөө. Улмаар яллагдагч Б.Гантигт тус өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.