Хаврын УЛС ТӨР эхэллээ
Хаврын улс төр эхэллээ. Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж байна. 76 гишүүнтэй энэ парламентаас хэсэг нөхөд "ААВЫН ХААЛГА" татаж, зарим гишүүд огцорч, зарим нь прокурорын хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөгдөж шалгуулна. Нүүрсний, Хөгжлийн банкны гээд олон хэрэгт УИХ-ын гишүүд оролцолдоод буй.
Энэ хаврын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт,
- УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал (Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат),
- Авлигын эсрэг багц хууль,
- Сонгуулийн хууль,
- Улс төрийн намын хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
- УИХ-ын чуулганы нэгдүгээр сарын 20-ны нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Байнгын хороодоос 36, Монгол Улсын Засгийн газраас 66, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс 37, Ардчилсан намын бүлгээс 31 санал ирсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 170 хууль, тогтоолын төслийн саналаас Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан 58 хууль, тогтоолын төслийг тусгажээ.