Б.Жагарын намыг бүртгэх өргөдлийг буцаав

"Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам"-ын дарга гэх Б.Жагараас “Намын 1 гишүүн нас барсан учир гишүүдийн бүртгэлээс хасаж, өөр иргэнийг бүртгүүлэх, намын гишүүдийн мэдээлэлд цөөн хүний мэдээлэл буруу бичигдсэн байгаа тул шивэлт, техникийн алдааг засах боломж өгч, эвлэлдэн нэгдэх боломж олгохыг хүссэн” хүсэлт иржээ.
Улсын дээд шүүхэд энэ сарын 21-ний өдөр, мөн дээрх зөрчлийг арилгахаар тус намын материалаа татаж авах тухай хүсэлтийг 22-ны өдөр тус тус ирүүлжээ.
Дээрх хүсэлтийн дагуу "Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам"-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг, холбогдох бичиг баримтын хамт буцаасан байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ