Сонато-6” загварын суудлын автомашин шатаж, гурван хүн түлэгджээ

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр буюу /2023.04.09/-ний өдрийн 16:49 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын “Сонато-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн С /51 настай, эрэгтэй/, иргэн Г /40 настай, эрэгтэй/, иргэн Г /43 настай, эрэгтэй/ нар түлэгдсэн байсныг нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгчээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ