Тавдугаар сарын 27-ны Бямба гарагийг автомашингүй өдөр болно
Тавдугаар сарын 27-ны Бямба гарагийг автомашингүй өдөр болгон "Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/302 дугаар захирамж гарчээ.
Автомашингүй өдрөөр нийслэлийн төв замаар буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоодог бөгөөд нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт ордог билээ.