"Хөгжлийн банк"-ны хэргийг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр өглөө /2023.04.17/ 08:30 цагт эхэлж, орой 22.00 цагт завсарласан байна. Шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдөр үдээс өмнө хуралдаанд хоёр шүүгдэгч ирээгүй тул тэднийг албадан авч ирэхээр хуралдааныг 13:30 цаг хүртэл хойшлуулсан. 14:00 цагаас эхэлсэн ч өмгөөлөгч н.Түвшинтамирын шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг хэлэлцэхээр 17:00 цаг хүртэл завсарласан билээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж, татгалзсан шийдвэр гаргаснаар шүүх хурал 22:00 цаг хүртэл үргэлжилсэн байна.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ