Сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулахгүй



Коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх тухай цаг үеийн асуудлаар Улсын Онцгой комисс Төрийн ордонд яг одоо хуралдаж байна.
Хуралдаанаар Цагаан сарын уламжлалт баярыг ямар хэмжээнд, хэрхэн хязгаарлах талаар тодорхой зөвлөмж гаргах юм байна. Мөн иргэдийг гэр бүлийнхээ хүрээнд цагаан сарын баярыг цомхон тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалах аж. Засгийн газрын 2020.01.26-ны хурлын Тогтоолын дагуу сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг цуцалж, аливаа урлаг, соёлын арга хэмжээг гуравдугаар сарын 2-ны хүртэлх хориглосон шийдвэрийг мөрдөх нь зүйтэй гэж Ерөнхий сайдаас чиглэл өгсөн байна.
Цагаан сарын шинийн нэгний өдөрт зориулсан бөхийн барилдааныг анх 1963 оны туулай жилээс эхэлж жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд ийнхүү анх удаагаа уламжлалт сар шинийн бөхийн барилдааныг цуцлах шийдвэрийг гаргахаар болжээ.
Өнөөдрийн байдлаар /2020.01.30/ Олон улсын хэмжээнд коронавирусний халдвар авсан 7892 тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй 12167 тохилдол илэрсэн бөгөөд нас барсан хүний тоо 170-д хүрчээ.
Монгол Улсын хувьд коронавирусний халдвар бүртгэгдээгүй боловч томуу, төст өвчний халдвар өндөр байгаа. Тандалтын дөрөвдүгээр 7 хоногийн мэдээгээр амьсгалын замын өвчин амбулаторийн үзлэгийн 14.2 хувийг эзэлж байна. Нэгдүгээр сарын 9-29-нд нийт 36 хүнд тархвар судлалын шинжилгээ, онош судлалын шинжилгээ хийж, ХӨСҮТ-д 16 хүнийг тусгаарлажээ. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ