ТАНИЛЦ: Эмэгтэйчүүдийн эсрэг КНОП дарсан 7 эрэгтэй гишүүн

ТАНИЛЦ: Эмэгтэйчүүдийн эсрэг КНОП дарсан 7 эрэгтэй гишүүн

УИХ-ын чуулганы анхны хэлэлцүүлгээр сонгуульд нэр дэвших эмэгтэй гишүүдийн квотыг 40 хувь болгохоор гишүүдийн олонх нь дэмжсэн байдаг. Гэвч даваа гарагт болсон МАН-ын бүлгийн хуралдаанаар дээрх саналаас татгалзаж, 30 хувь байхаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, энэ нь эргэж буцсан "ОРОН ГАРАН" шийдвэр болж байгаа юм. Улмаар ТББХ-ны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хуралдаанд 19 гишүүний 10 нь оролцож, үүний 7 гишүүн нь квот нэмэхээс "ТАТГАЛЗЛАА". Тодруулбал,
  • Н.Энхболд
  • Д.Тогтохсүрэн
  • С.Бямбацогт
  • С.Амарсайхан
  • Х.Нямбаатар
  • Ж.Эрдэнэбат
  • Ц.Мөнх-Оргил нарын гишүүд татгалзсан байна. 
Харин эмэгтэй гишүүд байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Жендэрийн асуудлаар хийсэн чуулга уулзалтад БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга эмэгтэй ч ирлээ. Тэгэхээр эрэгтэй гишүүд үүнийг ойлгоосой. Олон улсад 10 хувь нэр дэвшилт нэмэгдэхэд парламентын төлөөлөл 3 хувиар л нэмэгддэг. Тиймээс парламентад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэх нь зүйтэй" гэв.
Гэвч дээр дурдсан 7 гишүүн "чих"-ээ таглаад, эсрэг КНОП дарав. скачать dle 12.0

Холбоотой мэдээ