КЭМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ АХЛАХ СУРГУУЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО






Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 640 хүүхдийн суудал бүхий олон улсын сургалттай “Монгол тэмүүлэл” сургуулийн барилгад Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа.
Тус барилгын захиалагчийн хяналтыг "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-аас хийж гүйцэтгэв.





