БАРИЛГЫН САЛБАРЫН ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮД ШАЛГАРЛАА


“Барилгачдын баяр”-ын түүхт 97 жилийн ой тохиож,  2022.09.08-ны өдөр барилгын салбарынхан ойгоо “БАРИЛГЫН САЛБАР ГАМШГИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор тэмдэглэж,  шилдэг аж ахуйн нэгжүүдээ шалгарууллаа. 2023 оны шилдэгээр шалгарсан 10 аж ахуйн нэгжид “Баганат” цом, өргөжлөл гардуулан, Барилгачдын талбайдаа тугийг нь мандуулан алдаршууллаа. Шагнал гардуулах үйл ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа тэргүүтэй салбарын удирдах ажилтнууд оролцож, нийт барилгачид, инженер техникийн ажилтнууд, ахмадууд, гавьяатууд, хөдөлмөрийн баатрууд, зураг төсөл зохиогчид, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгч нартаа мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.
Барилгын салбарын 2023 оны “Шилдэг аж ахуй нэгж”-ээр дараах байгууллагууд тодорлоо.
 
ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮД...👏🏻👏🏻👏🏻Барилга угсралтын чиглэлээр:
✅ “Эрдэнэт орчлон” ХХК✅ “Монкон групп” ХХКИнженерийн шугам сүлжээний чиглэлээр:
✅ ”Макс өргөө” ХХКБарилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр:
✅ “Монцемент Билдинг Материалс” ХХK’✅ “Плас саплай инженеринг” ХХКБарилга байгууламжийн зураг төслийн чиглэлээр:
✅ “ББСМО” ХХК✅ “МӨНХ ИНЖ КОНСТРАКШН” ХХ✅ “Престиж инженеринг” ХХКНийтийн аж ахуйн чиглэлээр:
✅ “ДАРХАН-УС СУВАГ” ОНӨААТҮГГадаад улс оронд барилгын үйл ажиллагааг өргөжүүлсэн чиглэлээр...
✅“Мон профейшнл” ХХК.скачать dle 12.0

Холбоотой мэдээ