БАРИЛГЫН_ЧАНАР_ХӨДӨЛМӨРИЙН_АЮУЛГҮЙ_БАЙДЛЫН_ТӨЛӨӨ_ХАМТДАА


Болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаалаар "БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАР, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ" аяныг 2023.09.01-ний өдрөөс эхлүүлээд байна.
Аяны хугацаанд Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бусад холбогдох хууль, норм норматив, стандартыг мөрдүүлж хэрэгжүүлэх, хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулж, барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг хангуулах чиглэлээр Улсын хэмжээнд үзүүлэх дадлага сургуулилт хийж, үе шаттай, эрчимжүүлсэн сургалтуудыг зохион байгуулах юм.
Барилгын салбарт чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага стандартыг мөрдүүлэх зорилготой тус аян 2023.12.01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
#БХБЯ#ХНХЯ#БХТ#ХАБЭМТ#ТББ#ААНБ#ИТА

скачать dle 12.0

Холбоотой мэдээ