РОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНЫ 2-Р ҮЕ ШАТ ЭХЭЛЛЭЭ


Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойн хүрээнд зохиогдож буй "АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН-2023" ур чадварын уралдааны хоёрдугаар үе шат өнөөдөр /2023.11.17/-ны өдөр эхэллээ.
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 17 дахь удаагийн ажил мэргэжлийн уралдааны нэгдүгээр үе шат өнгөрсөн 10-р сарын 6,7-ны өдрүүдэд сантехникийн онол, ур чадварын төрлөөр зохиогдсон бол хоёрдугаар үе шатны уралдаан цахилгаан, гагнуурын төрлөөр явагдаж байна.
Уралдаанд 12 байгууллагын нийт 24 ажилтан оролцож, өгөгдсөн даалгаврыг богино хугацаанд чанартай, бүрэн гүйцэтгэлтэй хийхээр өрсөлдөж байна. "Ажил мэргэжлийн уралдаан-2023"-ын аваргууд маргааш буюу 2023.11.18-ны өдөр тодорно.
Байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, мэргэжил нэгт байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөгжүүлэх, ажилтнуудын мэдлэг ур чадварыг сонгон шалгаруулах зорилготой тус уралдааныг 1975 оноос хойш зохион байгуулж байна.
Иргэдийн ая тухтай байдал, үйлдвэр үйлчилгээний найдвартай ажиллагааг хангахын төлөө 24 цагийн турш ундны усаар хангах, бохир усыг татан зайлуулж цэвэрлэх, халаалт, цахилгаанаар хангах, хог хаягдлыг цэвэрлэн зайлуулах, тэдгээрийн инженерийн байгууламж, шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж буй Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын нийт ажилтнуудад, мөн байгууллага хамт олноо төлөөлөн ажил мэргэжлийн уралдаанд оролцож буй цахилгаанчин, гагнуурчиддаа ажил мэргэжлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ