Улаанбаатарт -11 хэм хүйтэн

Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2023 оны 11-р сарын 29-ний 20 цагаас 11-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар их төлөв цэлмэг. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр -30...-35 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -25...-30 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -20...-25 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хэрлэн голын хөндийгөөр -13...-18 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9...-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор -1...+4 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ