‘’Монгол, Хятадын барилгын хөрөнгө оруулалтын чуулган 2023" Бээжин хотноо болно


Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улс /БНХАУ/ нь 1949 оноос хойш дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү урт хугацааны харилцааны үр дүнд Монголын барилга, бүтээн байгуулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлтийг хурдасгасан төдийгүй одоогоор Монголын барилгын материалын импортын 63 хувийг БНХАУ-аас бүрдүүлж байна. Түүнчлэн Монголд гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга, үл хөдлөх хөрөнгийн төслийн 80 орчим хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.скачать dle 12.0

Холбоотой мэдээ