ОРОН НУТГИЙН НИЙТИЙН АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА
Барилгын хөгжлийн төвийн Нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтнүүд орон нутагт ажиллаж байна. Тодруулж хэлбэл Завхан аймгийн Тосонцэнгэл, Улиастай сумын нийтийн аж ахуйн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, ашиглалтын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа юм. Тосонцэнгэл сумын Тосон-Очиртхайрхан ОНӨААТҮГ нь ус хангамж, дулаан хангамж ариутгах татуурга, Цэвэрлэх байгууламж гээд инженерийн байгууламжийн иж бүрэн дэд бүтцийг бүрэн хариуцаж байна. Цэвэрлэх байгууламж нь хоногт 250м3 бохир ус хүлээн авах хүчин чадалтай ч одоогоор хоногт 50м3 бохир ус хүлээн авдаг. Харин ундны усны эх үүсвэр нь 500м3 хүчин чадалтай хоёр нөөцийн сантай хоногт 300м3 ус олборлодог байна.
Улиастай сумын “Амь ус " ОНӨААТҮГ нь хоногт 1500м3 ундны ус олборлож, биологийн цэвэрлэгээгээр хоногт 900-1000м3 бохир ус хүлээн авч цэвэршүүлж байна. Тус сумын Цэвэрлэх байгууламжийн насжилт өндөр учраас Польшийн Засгийн газрын хөнгөлттэй тусламжийн хүрээнд шинэ цэвэрлэх байгууламжийг барих зураг төсөл хийгдэж байгаа аж.
Мөн Нийтийн аж ахуйн байгууллагуудын тулгамдаж байгаа нийтлэг асуудал нь ундны усны шугам сүлжээний насжилт өндөр, элэгдсэн учраас нэн тэргүүнд солих шаардлагатай байгаа талаар мэдээллээ. Орон нутагт НАА-н хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Туяацэцэг, мэргэжилтэн С.Анхтуяа М.Энхтунгалаг нар ажиллаж байна.