Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана


Нийслэлийн Засаг даргын захирамжаар хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суралцах сурагчдыг сонгон шалгаруулах “Нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх тухай” ажлын хэсгийг байгуулсан. НЗДТГ-ын дарга Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн хот нийтийн аж ахуйн салбарт тогтвор, суурьшилтай ажиллаж буй албан хаагчдын 18-22 насны хүүхдүүдийн судалгааг авч, сонгон шалгаруулалтын хүрээнд ганцаарчилсан ярилцлагыг тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн юм.
Сонгогдсон хүүхдүүд эх орондоо 11 сар герман хэлний бэлтгэлд хамрагдах юм. Хэлний шалгалтдаа тэнцсэн тохиолдолд Герман Улсад дараах нарийн мэргэжлээр гурван жил суралцана.
- Метроны засварчин
- Нийтийн тээврийн инженер, засварчин
- Дулааны слесарь
- Цахилгаанчин
- Агуулах, ложистикийн мэргэжилтэн
- Үйлдвэрийн механикжуулалт, Мехатроник,
- Гүний барилга байгууламжийн инженер, мэргэжилтэн
- Металл
- Хүнсний технологич
- Систем, интеграцчлал мэдээллийн технолгийн мэргэжилтэн
- Бетон ба төмөр бетоны мэргэжилтэн
- Токерчин
- Цэцэрлэгжүүлэлт, ландшафт
скачать dle 12.0

Холбоотой мэдээ