Төвийн дүүргүүдэд ус соруулах насос хүлээлгэж өглөө


Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газраас төвийн дүүргүүд болон зарим чиг үүргийн байгууллагуудыг ус соруулах насосоор хангалаа.
Тодруулбал, болзошгүй үер, усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Геодизи, усны барилга байгууламжийн газар болон Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүргүүдэд ус зайлуулах насос хүлээлгэн өгч байна.
Улаанбаатар хотод энэ жил өмнөх жилүүдээс илүү их хур тунадас орох төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ийнхүү дүүргүүдийг ус соруулах насосоор хангаж байна. Тус ус соруулах насос нь 1 цагт 300 метр куб ус соруулах хүчин чадалтай бөгөөд 2023 онд НЗДТГ долоон ширхгийг худалдан авч байжээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ