Сурагч охин шалгалтаа муу өгсний улмаас амиа хорлосон харамсалтай хэрэг гарлаа
Цагдаагийн байгууллагад 2024 оны 6-р сарын 10-ны өдөр 19 цаг 59 минутад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар байрны .. тоотод өөрийгөө боомилсон хүн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Нийслэлийн гуравдугаар сургуулийн 11-р ангийн сурагч охин шалгалтаа муу өгсний улмаас амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан байна.
Тиймээс эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчид сэтгэл санааны байдлыг нь сонсож тэдэнтэй чөлөөтэй ярилцаж, хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.