Гандангийн дэнжид гарсан галыг бүрэн унтраалаа

Нийслэлийн Онцгой байдлын газарт 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21:56 цагт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 2 дугаар гудамжинд гэр хаус шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, галыг бүрэн унтраажээ.
Дуудлагын дагуу очиход иргэн Г-ын 14х30 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн дээврийн хэсэг, 5 ханатай 2 гэр тус тус шатаж байжээ.
Эх сурвалж: ОБЕГ
скачать dle 12.0

Холбоотой мэдээ