"Эрдэнэс Монгол" компанийн тэргүүн дэд захирлыг АТГ-аас саатуулжээ
"Эрдэнэс Монгол" компанийн тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулганыг өчигдөр орой АТГ-аас саатуулсан байна.
Түүнийг нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжүүдээ тендерт ялуулсны төлөө тус компаниудаас их хэмжээний хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа аж.
С.Эрдэнэбулганы ажлын намтар
2006-2010 он БЗААлба, Инженер,
2010-2012 он ССХОБЗАлба, Хэлтсийн дарга, инженер
2012-2013 он БХТөв, Хэлтсийн дарга
2016 оноос “Эрдэнэс Монгол” ХХК Тэргүүн Дэд захирал