Warning: trim() expects at least 1 parameter, 0 given in /home/setgu375/public_html/plugins.php on line 2
БНХАУ-аас өөр улсын халдвар авагсдын тоо бодит биш » Setguul.mn

БНХАУ-аас өөр улсын халдвар авагсдын тоо бодит биш

БНХАУ-аас өөр улсад корона вирусийн халдварын тохиолдол харьцангуй цөөн байгаа билээ. Тэгвэл энэ тоо бодит биш гэсэн мэдэгдлийг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адхан Гебрейесус твиттер хуудсаараа дамжуулан хийжээ.
Тэрээр “БНХАУ-д огт зорчиж байгаагүй хүмүүс 2019nCoV-ийн халдвар авсан тохиолдол байгаа. Энэ нь халдварын тархалт маш өргөн хүрээтэй байж болохыг баталж байгаа. Магадгүй, энэ тал дээр одоо зарлагдаж байгаа тоо мөсөн уулын орой байж ч мэдэх юм” хэмээн бичсэн байна.  
Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн корона вирусийн халдварын тохиолдол 20 улсад илэрч нас барсан хүний тоо 908-д хүрээд байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ

?>