Говь-Алтай аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Говь-Алтай аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Тодруулбал, Тус аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун зүгт 30 км-т Өлзийт багийн “Ямаан-Ус” гэдэг газар урьд шөнө буюу хоёрдугаар сарын 12-ны 02:02 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Буянзаяагаас тодруулахад "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" тухай мэдэгджээ.
Эх сурвалж: ОБЕГ
скачать dle 12.0

Холбоотой мэдээ