Манхан сумын пост дээр нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдод үзлэг хийнэ
Ховд аймгийнОнцгой комисс энэ сарын 12-ны өдөр цаг үеийн асуудлаар хуралдлаа.
Баян-Өлгий аймагт шинэ төрлийн коронавируснийхалдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдууланболзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргав.
Тодруулбал,аймгийн Засаг дарга захирамж гарган, Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй караоке, баар, цэнгээний газрын үйл ажиллагаагзогсоохшийдвэр гаргасан юм.Харинтомоохонзоогийн газрыг иргэдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүйбайж,10:00-17:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулах зохицуулалтхийхээр боллоо.
Мөн Зочид буудлуудын үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг МХГ-ын дарга П.Эрдэнэчулуун, ЗӨСТ-ийн дарга Б.Баяржаргал нарт, тэдгээрээр үйлчлүүлж буй иргэдээс асуумж, судалгаа тогтмол авч ажиллах үүрэг чиглэлийг Зочид буудлын дарга, захирал нарт өгөв.
Үүнээс гадна 2020оны02дугаар сарын12-ны өдрөөсэхлэн Манхан суманд үйл ажиллагаа явуулж буй хяналтын пост дээр Цагдаагийн газар, Авто тээвэр, Зоонозын өвчин судлалын төвийн хамтарсан ажлын хэсэг томилж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдод эрүүл мэндийн үзлэг, хяналт шалгалт хийж, асуумж судалгаа авахааршийдвэрлэлээ.
Цаашид аймгийн Онцгой комиссоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Онцгой комиссоос гаргасан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа юм.