Хужирт суманд 36.2 метрийн урттай төмөр бетон гүүрийг ашиглалтад орууллаа



Өвөрхангай аймгийн томоохон сумдын нэг болох Хужиртад 36.2 метрийн урттай төмөр бетон гүүр, 0.7 км хатуу хучилттай авто замыг барьж ашиглалтад орууллаа.
Сумын төвийг рашаан сувиллын газруудтай холбосон модон гүүр нь эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчиход бэрхшээлтэй болсон байсныг ийнхүү шийдвэрлэлээ. Хужирт сум дахь рашаан сувиллууд жилдээ 8 мянга орчим хүн хүлээн авч үйлчилдэг төдийгүй гадаад, дотоодын аялагчид багагүй очдог учраас орчныг тохижуулж, дэд бүтцийг сайжруулах зайлшгүй шаардлагатай ажээ.
Ташрамд дурдахад, аймгийн хэмжээнд улсын чанартай, хатуу хучилттай авто зам 546 км, орон нутгийн чанартай, хатуу хучилттай авто зам 23.5 км, сайжруулсан авто зам 84 км, нийт 43 ширхэг гүүрийг зам тээвэрт ашиглаж байна. Энэ жил аймгийн хангайн таван суманд 30-аад км автозамыг шинэчилж, зургаан гүүрийг шинээр тавиад байгаа аж.
Ингэснээр ард иргэдэд бороо устай улиралд саадгүй зорчих, цаг хугацаа хэмнэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ