З.Энхболд даргын мэдээлэл С.Чинзориг сайдыг бухимдуулав

Нийгмийн даатгалын сангийн мөнгөтэй холбоотой асуудал сүүлийн үед чих дэлсэх болсон. Түүнээс шалтгаалан зарим албан тушаалтнууд ажлаасаа чөлөөлөгдсөн бол зарим нь шүүхээр явж байна. Түүнчлэн энэ асуудал УИХ-ын гишүүнийг чөлөөлөхөд хүртэл дурдагдав.
Тэгвэл энэ асуудал өнөөдөр салбарын сайдынх нь буруутгалаар үргэлжилж, түүнийг бухимдуулав. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэвлэлийн хурлын үеэр нийгмийн даатгалын сангийн мөнгөө “Капитал” банкинд алдсан нь салбарын сайдын буруу гэв.  Тэрбээр, “Нийгмийн даатгалын сан чөлөөлт үлдэгдлээ банкинд хадгалуулаад 30 жил болж байна. 2012-2016 оны үеийн Нийгмийн даатгалын сангийн мөнгийг 2016 оны зургаадугаар сарын 30-нд бүрэн бүтэн энэ Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Нэг ч төгрөг алдагдаагүй. Н.Номтойбаяр сайдын үед ч энэ мөнгө бүрэн бүтэн байсан. Харин одоогийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн үед мөнгө алдагдлаа. Банкны байдал муудлаа гэж дохио өгсөөр байтал салбарын сайд С.Чинзориг нь энэ нийгмийн даатгалын сангийн мөнгөө аваагүй. Тийм учраас алга болсон. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд  байршуулдаг гэрээ гэж байгаа. Би тэр гэрээг нь авч үзсэн. Тэр гэрээний дагуу бол анхны шинж тэмдэг илэрмэгц үл маргалдах журмаар мөнгөө татаж авах боломж нь С.Чинзориг сайдад байсан. Хэрэв банкинд нь мөнгө байхгүй бол тухайн банкны Төв банкинд хадгалуулдаг нөөц хөрөнгөөс нь татаж авах боломж байсан. 2019 он эхлээд “Капитал” банкны нөхцөл байдал муудаж байгааг Төв банк хэлсээр байтал мөнгөө мөнгөө татаж аваагүй нь С.Чинзориг сайдын буруу” гэсэн юм.
Харин энэ нь ХНХ-ын сайд С.Чинзоригийг бухимдуулсан бололтой. Тэрбээр “З.Энхболд оо, тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу. З.Энхболд албан тушаалаа өгч сонгуульд нэр дэвших ажилдаа шуурхайлан орж буйгаа хэвлэлийнхнээр дамжуулан олон нийтэд хүргэх мэдээллийг нь сонсоод бүр гайхав. Өвөрхангайнхныг л муулж харлуулах гэж оролддогийг нь хүмүүс ч андахаа больсон доо. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөрсдөө санхүүгийн чадамжгүй жижиг банкинд тэр үед мөрдөж байсан дүрэм журмыг нь илт зөрчиж, өөрчилж байгаад сангийн мөнгийг бөөнөөр нь -Капитал"-д байршуулсан хэрнээ С.Чинзориг авч чадахгүй байгаа буруутай хэмээн бухахыг нь сонсоод дуугүй өнгөрч чадсангүй ээ. Ёстой л нөгөө өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэгтэй л адил зүйл болж байна” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.
Эх сурвалж:eagle.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ