Д.Чойжамц: Бид сүсэглэсэн хүмүүст коронавирусийн эсрэг үрэл тараана

МБШТ Гандантэгчэнлин хийдээс цаг үеийн асуудлаар сүсэгтэн олон, ард иргэдэд хандан мэдээлэл хийлээ.
Тодруулбал, төр засгийн байгууллагуудаас гарсан шийдвэр, мэдэгдэл, хөл хорио тогтоосон үед сар шинийн хурал ном хэрхэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамба лам Д.Чойжамц “Энэ жил зурхайд залуучуудад хатуу, хөгшчүүлд гайгүй, нялхсыг анхаарах хэрэгтэй гэж гарсан. Энэ жил дээдсүүдэд ширүүн, дунд талын дарга нарт бүүр ширүүн гэж зурхайд зурагдсан. Жилийн дунд үе хүртэл бороо хур багатай ч үр тариа бүтэн авч чадна гэж гарсан. Энэ бол магадлал. Зурхайн магадлалаар өөрийгөө захирч сайн сайханд тэмүүлж чадсан хүнд энэ нэг их мэдэгддэггүй зүйл.
Дэлхий даяар аймшигтай ханиад гарчээ. 700 жилийн өмнө судар дээр сарьсан багваахай гэдэг амьтны зургийг тавьж цаг цөвтөхийн үед үүнээс үүссэн хижиг гарч ард иргэдийг зүдрээнэ гэж байдаг. Энэ дагуу засаг төр их анхаарч үзэж сайхан арга хэмжээг авч байна. Үүнийг ард түмэн сүсэгтэн олон хүлээж авах нь зүйтэй. Алдаа хувиа бодсоноос л гардаг. Би Хятад яваад наймаа хийгээд ирье гээд хувиа бодсон үзлээс үүдэн муу бүхэн гардаг. Бусдыг бодоод ирэхээр аюул ослоос аль болох хол болдог. Өнөөдөр хувиа бодож довоо шарлуулж болохгүй.
Гандан энэ ханиадны эсрэг 10 гаран хоног ажиллаж сүсэгтэн олонд амны хаалт түгээх ажил хийлээ. Гар ариутгагчаар иргэдэд үйлчилсэн. 
Би цагаан сарыг цуцална гэдэг үг дээр жаахан дургүй байгаа. Хөл хорио гээд өөр амгалан үг хэлээсэй гэж бодсон. Үүний дагуу бид ажиллана. Бид гүрэм номоо уншиж байна. Энэ бол шашны хүмүүсийн ажил.  Үрэл, утлага хийх тарни тоолон бясалгал хийх ажил нэлээд явагдаж байгаа Түвдэд нөхцөл байдал гайгүй байна. Бид тэр дагуу үрэл, утлага хийн иргэдэд тарааж байна. Энэ бол нэг талаар ард түмний шалгарсан ёс, уламжлал. Гандан 14 салбартай. Салбар бүрээр Лхам бурхан олон тахиж, 100 мянган удаа Дарь эх унших ажлыг өрнүүлж байна. Бид эх болсон зургаан зүйлийн дагуу ном хурж, уншиж аль болох олон хүн цуглуулахгүй талдаа зогсож байгаа.
Цагаан сарын заслыг заавал энэ цаг хугацаанд яараад хэрэггүй. Байдал намжихаар бид тусгай лам нар гарган цагаан сарын засал хийнэ гэж уриалж байгаа.
Үнэхээрийн хэрэгтэй гэж бодож байгаа хүмүүст коронавирусийн эсрэг үрэл тараана, аль болох үймээн самуунгүй үйл ажиллагаа хийнэ. Ямар ч үед шашин шүтлэг үргэлжийн эрхэм байдаг" гэлээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ