Хятадад эмнэлгийн 1700 гаруй ажилтан коронавирусний халдвар авчээ
Хятадад шинэ төрлийн коронавирусээр халдварласан эмнэлгийн ажилтнуудын тоо энэ сарын 11-ний байдлаар 1716 хүрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд баасан гарагт мэдээлжээ.
“Коронавирусээр халдварласан эмнэлгийн ажилтнуудын тоон үзүүлэлт нь халдвар авсан нийт хүмүүсийн 3.8 хувийг эзэлж байгаа бөгөөд эмнэлгийн 6 ажилтан нас барсан” гэж Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдэгдэлд дурдсан байна.
Хятадад пүрэв гарагийн оройныбайдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 63851 хүрч, нийт 1380 хүн нас баржээ.Мөн10204хүнийбиеийн байдал хүндбайгаабол эдгэрч, эмнэлгээс гарсан хүний нийт тоо 6723 хүрчээ.