“Mulan” киноны амжилтад коронавирусний тархалт нөлөөлж магадгүй

Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт “Disney” компанийн Хятад улс дахь сэдэвчилсэн паркуудын бизнесийн үйл ажиллагаанд хэдийн нөлөөлж эхэлсэн бол цаашид киноны бизнест ч нөлөөлж болзошгүй байна.
“Disney”компани 1998 онд бүтээсэн“Mulan”хүүхэлдэйн киноныхоо уран сайхны хувилбарыг ирэх гуравдугаар сарын 27-ноос Хойд Америкийн кинотеатруудын дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байгаа юм.
200 сая ам.долларын өртгөөр бүтсэн уг бүтээл кино урлаг сонирхогчдынхоо зах зээлээр АНУ-ын араас хоёрдугаарт жагсдаг Хятад улсад өндөр амжилт гаргана хэмээн тооцоолж байсан боловч шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас уг хүлээлт талаар болж магадгүй байна.
БНХАУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 60 мянга давж, 1300 гаруй хүн нас барсан бөгөөд вирусний тархалтын улмаас кинотеатр тэргүүтэй олон үйлчилгээний газар үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоосон байна. Мөн “Disney”-ийн Шанхай, Хонконг дахь паркууд хаалгаа барьжээ. 
“Mulan”кино Хятадад хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байгаа бөгөөд тус улсад киноны нээлтийн хугацааг компаниуд бус Засгийн газраас товлодог юм. Бид коронавирусний тархалтад ихээхэн санаа зовниж байгаа бөгөөд нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглаж байна гэж “Disney”компанийн гүйцэтгэх захирал Боб Айгер“CNBC”сувагтярилцлага өгөх үеэрээ хэлжээ.
Хятад улс“Mulan”киноны амжилтад яагаад чухал вэ?
Хэдийгээр Хятадад киногоо нээхээр төлөвлөж буй бүх студийн хувьд вирусний тархалт таатай мэдээ биш боловч “Disney” компанийн хувьд энэ нь илүү том асуудал болжээ. “Mulan” кинонд өндөр настай аавынхаа нэр төрийг хамгаалахаар цэрэгт явж, эх орноо хамгаалж буй эмэгтэйн тухай өгүүлдэг юм. “Boxoffice”цахим хуудасны шинжээч Шон Роббинс “CNN Business” сувагт өгсөн ярилцлагадаа,энэхүүкинонд Хятадын соёл уламжлалын талаар голчлон өгүүлдэг тул Хятадын иргэдийн сонирхлыг ихээхэн татах байсан бөгөөд нөхцөл байдал хэвийн байсан бол “Mulan” киноны хамгийн том зах зээл Хятад болох нь гарцаагүй юм гэжээ.
“Mulan” кинонд Ифэй Лю тэргүүтэй олон улсын жүжигчид тоглосон бөгөөд хүүхэлдэйн киноны хувилбараас ч илүү баатарлаг үйл явдлууд гарах ажээ.
“Disney-ийн Хятадад байгуулсан сэдэвчилсэн паркууд тэргүүтэй байгууламжууд үр өгөөжөө өгч эхэлсний баталгаа бол “Mulan” кино. Уг кинонд Хятадын олон жүжигчин тоглосны зэрэгцээ тус улсад хамгийн их амжилт үзүүлдэг гэр бүлийн төрөл жанрын кино юм”Виржиниагийн их сургуулийн профессор,“Hollywood Made in China”номын зохиолч Айн Кокас “CNN Business” сувагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
“Disney” компани“Mulan” киногоороо Хятадад дээд амжилт тогтооно хэмээн найдаж байсан бол энэ нь одоо Хятад улс хэвийн нөхцөл байдалдаа эргэн орж чадах эсэхээс хамаарахаар боллоо. Хятадын зах зээлгүйгээр дэлхий даяар 1 тэрбум ам.долларын ашиг олно гэдэг хүндрэлтэй. Дэлхийн киноны хоёр дахь том зах зээл учраас Хятад улс “Disney”-ийн хувьд маш чухал юм” гэж “Exhibitor Relations” энтертайнмент судалгааны фирмийн шинжээч Жефф Бок хэлжээ.
“Box Office” ба Хятад
“Comscore” судалгааны байгууллагаас гаргасан тооцооноос үзэхэд, “Disney”-ийн "Avengers: Endgame," "Captain Marvel", "Frozen 2", "The Lion King" зэрэг өнгөрсөн онд нээлтээ хийсэн бүтээлүүд Хятадын зах зээлээс тус бүр 120 сая ам.доллараас дээш хэмжээний орлого олсон бөгөөд“Avengers: Endgame”кино 600 сая ам.долларын ашиг олсон байна.
Гэсэн хэдий ч "Star Wars: The Rise of Skywalker," "Toy Story 4", "Aladdin" зэрэг кино Хятадын зах зээлээс хамааралгүйгээр 1 тэрбум ам.долларын ашиг олсон учир “Mulan” кино ч мөн адил амжилт үзүүлэх боломжтой юм.
Мөн Хятад улсын кино зах зээл зогсонги хэвээр байвал “Disney” төдийгүй дэлхийн бусад кино компаниудад ч нөлөөлөх магадлалтай байна. Хятад улсын иргэд дэлхийн “Box Office”-төнгөрсөн онд 9 тэрбум ам.долларын орлого оруулсан бөгөөд үүнд "Fast & Furious," "Jurassic World", "Transformers" зэрэг бүтээл голлох үүрэг гүйцэтгэжээ. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ