Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/setgu375/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Setguul.mn https://setguul.mn/ ru Setguul.mn DataLife Engine Украинд “Tomahawk” пуужин нийлүүлэх шийдвэрийг гаргаагүй байна https://setguul.mn/index.php?newsid=6723 https://setguul.mn/index.php?newsid=6723
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Tomahawk” далавчит пуужингуудыг Украинд өгөх эсэх асуудлаар шийдвэрээ хараахан гаргаагүй байна гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс мэдэгдсэн тухай "Reuters" агентлаг мэдээлжээ.
Ж.Д.Вэнс мэдэгдэхдээ, энэ чухал зэвсгийн систем АНУ-ын армид өөрт нь хэрэгтэй байгаа гэжээ. Түүнчлэн Цагаан ордны тэргүүн АНУ-ын эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг гэдгийг дурдаад, сар гаруйн хугацаа эсвэл үүнээс ч урт хугацаа шаардагдаж магадгүй байгаа ч гэсэн Д.Трамп Украин дахь мөргөлдөөнийг зохицуулж, энх тайвныг тогтоох хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Д.Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй өнгөрсөн баасан гарагт Вашингтонд уулзсан юм. CNN сувгаар мэдээлснээр, тэрбээр холын зайн тусгалтай пуужинг Украинд өгөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Хэлэлцээ хүндхэн явагдаж, АНУ-ын удирдагч хатуу байр суурь илэрхийлсэн гэж "Axios" цахим хуудсанд бичжээ. Мөн өөр нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, уулзалт "тааруухан болсон” тул В.Зеленский Цагаан ордноос өөр газарт хэвлэлийн хурал хийхэд хүрсэн байна. В.Зеленсктийтэй уулзахаас өмнө буюу пүрэв гарагт АНУ-ын удирдагч Оросын Ерөнхийлөгчтэй утсаар ярих үеэрээ Украинтай холбоотой нөхцөл байдлыг хэлэлцжээ. Үүний дараа Цагаан ордны тэргүүн Будапештэд В.Путинтэй уулзахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ.
В.Путинтэй утсаар ярьсныхаа дараа Д.Трамп Украинд “Tomahawk” пуужинг нийлүүлэх шийдвэрийн талаар тайлбар хийхдээ, АНУ хэдийгээр олон тооны пуужинтай ч гэсэн тэдгээр пуужингууд манай улсад өөрт нь хэрэгтэй байгаа гэж мэдэгджээ.
]]>
Zolboo Mon, 20 Oct 2025 13:41:47 +0800
Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа https://setguul.mn/index.php?newsid=6722 https://setguul.mn/index.php?newsid=6722

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ мэдэгдэв.
УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэн, олонхоороо дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүдийн нийт олонх буюу 71 гишүүн дэмжсэн тул “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан юм.
Ерөнхийлөгч хоригтоо “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхдээ санал хураалтын томьёоллыг буруу хэрэглэсэн. Түүнчлэн хуралдааны ирцийг энэ сарын 16-ны буюу пүрэв гаргийн өдрийн ирцээр авч үзсэн. УИХ-ын чуулганы баасан гаргийн нэгдсэн хуралдааныг хуралдуулахдаа ирцийг шинээр бүрдүүлэх ёстой байсан" хэмээн дурджээ.
Дээрх үйлдэл нь Үндсэн хуулийг зөрчиж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан хэмээн үзэж, дээрх хоригийг тавьсан аж. Тиймээс уг хоригийг холбогдох хуулийн дагуу авч хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, хоригт тусгасан гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр мэдэгдлээ.
Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Тогтоолд хориг тавих тухай.
Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолыг 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр баталж, тухайн өдрийн 14 цагт ёсчлон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ТГ-01/1202 дугаар албан бичгээр ирүүлсэнтэй танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолд дараах үндэслэлээр бүхэлд нь хориг тавьж байна.
Нэг. Монгол Улсын Их Хурлын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байвал зохино.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, …”, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн тус тус заасан байна. Дээрх заалт ёсоор Улсын Их Хурлын гишүүдийн анх тавьсан санал буюу “Ерөнхий сайдыг огцруулах санал”-ыг дэмжих эсэхээр Улсын Их Хурал санал хурааж шийдвэрлэх ёстойг Үндсэн хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд салаа утгагүйгээр тусгажээ.
Гэтэл 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар биш Төрийн байгуулалтын байнгын хорооны “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй” гэсэн саналаар санал хураан хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, … үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, түүнчлэн Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” хэмээх заалтыг тус тус зөрчих нөхцөлийг бий болгосон байна.
Хоёр. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дах хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн . . . хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.” хэмээн тус тус заасан. Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.” хэмээн хуульчилсан байна.
Гэтэл 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн пүрэв гарагийн 09.00 цагаас эхлэн Улсын Их Хурлын гишүүд ирцэд бүртгүүлж эхэлсэн байх боловч 2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр хуралдааны ирц бүрдээгүй байна. Улмаар 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр буюу баасан гарагийн нэгдсэн хуралдааны ирцийг шинээр бүрдүүлэлгүйгээр пүрэв гарагийн ирцийг үргэлжлүүлэн тооцож Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж шийдвэр гаргажээ. Энэ нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно.” гэх хуулийн заалтыг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж шийдвэр гаргасан нь Чуулганы дэгийн тухай хуулийг илт зөрчсөн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, мөн Хорин долоодугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн … хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ…” гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж байна.
Монголын ард түмний үнэт зүйл, хүсэл зоригийн илэрхийлэл болсон Үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдөх нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл, улс орны хөгжил дэвшил, гадаад, дотоод нэр хүнд, төрийн байгууллын дархлаа, улс үндэстний нэгдмэл байдалд ноцтой хохирол учруулах аюултайг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд онцгойлон сануулж байна. Иймд Монгол Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тогтоолд тавьсан энэхүү хоригийг зохих хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.
]]>
Zolboo Mon, 20 Oct 2025 13:23:54 +0800
Дуучин С.Бичүүгийн Итгэлт анд минь дууны клипэнд түүний охин тогложээ https://setguul.mn/index.php?newsid=6721 https://setguul.mn/index.php?newsid=6721
Нийгэмд үргэлж сайн сайхан зүйл уриалж, бусдыг эерэгт хөтөлдөг уран бүтээлчийн хувьд энэхүү дуу нь нөхөрлөлийн үнэнч чанар, итгэл, үнэн сэтгэлийн үнэ цэнийг өгүүлсэн бүтээл болжээ.
Онцгой нь, “Итгэлт анд минь” дууны видео клипэнд түүний охин Суис-ийн жүжигчний 3-р курсийн оюутан оролцож, уран бүтээлийнхээ гарааг ийнхүү аавынхаа бүтээлээр эхлүүлсэн байна. Залуу уран бүтээлч бүсгүй цаашид олон бүтээлд дүр бүтээж, Монголын шилдэг жүжигчдийн нэг болох ирээдүйтэй хэмээн мэргэжлийнхэн үнэлж байна.
С.Бичүү “Ая дуугаар итгэл, урам зориг түгээх нь миний уран бүтээлийн гол зорилго” хэмээн онцолсон бөгөөд шинэ уран бүтээл нь энэ зорилгын нэгэн тод илэрхийлэл болжээ.
https://www.youtube.com/watch?v=577OhGIAr34&list=RD577OhGIAr34&start_radio=1

]]>
Zolboo Mon, 20 Oct 2025 13:19:35 +0800
“Томчуудын мэдлэг - Багачуудын бамбай“ хамтарсан уулзалтад ЕБС-ийн 250 орчим нийгмийн ажилтнууд оролцож, мэдээллээ хуваалцлаа https://setguul.mn/index.php?newsid=6720 https://setguul.mn/index.php?newsid=6720 НИТХ, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Б.Мягмар нарын санаачилгаар Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран эцэг, эх, асран хамгаалагчдад мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Томчуудын мэдлэг – Багачуудын бамбай” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ.Тэгвэл энэ хүрээнд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, нийгмийн ажилтнуудтай “Томчуудын мэдлэг-Багачуудыг бамбай” сэдэвт хэлэлцүүлгийг /2025.10.10/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Л.Амармөрөн, УСА-ны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга П.Будзаан нар мэдээлэл танилцуулж, ЕБС-ийн 250 орчим удирдлага, нийгмийн ажилтнууд туршлагаасаа хуваалцлаа.  

Хэлэлцүүлгийг нээж НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ “Хүүхдийг аливаа хэрэг, зөрчлөөс хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагч нарын мэдлэг, ойлголт их чухал гэдгийг цагдаагийн байгууллагаас судалгаагаар гаргасан. Хүүхдийг аливаа хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж томчууд бид болзошгүй эрсдэлийг хүүхдүүддээ тайлбарлаж ойлгуулдаг, гарах уршгийг нуух биш хэлж, зөвлөдөг байх нь чухал. Энэ удаагийн хэлэлцүүлгээр хүүхэдтэй хамгийн их тулж ажилладаг ЕБС-ийн нийгмийн ажилтнуудынхаа санал бодлыг сонсож, цаашид юун дээр анхаарч, дэмжих үү гэдгээ хэлэлцсэн үр дүнтэй уулзалт болж байна. Томчуудын мэдлэг нь багачуудыг хамгаалах бамбай юм гэдэг санал, санаачлагыг НЦУГ-ын удирдлагууд, Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтэс дэмжиж хамтран ажиллаж байна. Бид энэ арга хэмжээний үеэр гарсан шийдвэрлэх шаардлагатай саналуудыг бодит ажил болгохын тулд цаашид НИТХ, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлнэ. Өнөөдөр нийгмийн ажилтнууд бидний анхаарах маш олон саналуудыг хэлж байна. Хүүхдийн төлөө, гэмт хэргээс сэргийлэх нь дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш юм. Хүүхдийн төлөө ажилладаг агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо гээд хамтын хариуцлагын үр дүнд бид хамгаалах, урьдчилан сэргийлж чадна” хэмээн онцоллоо.

НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Л.Амармөрөн “Бүх шатанд хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор НИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нар, НЦУГ, УСА хамтран Томчуудын мэдлэг- Багачуудын бамбай нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн хувьд ЕБС-ийн удирдлага, нийгмийн ажилтнуудтай мэдээллээ солилцож, цаашид анхаарах асуудлууд, яаралтай шийдүүлэх саналуудаа нэгтгэлээ. Сургуулийн орчинд хүүхэд ямар хэрэг, зөрчилд холбогдоод байна, сургууль энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ гэдэг чухал. Эхний есөн сарын байдлаар сургууль орчимд хүүхэдтэй холбоотой 119 хэрэг, зөрчил бүртгэгдсэн. Үүний дийлэнх нь үе тэнгийн дээрэлхэлт, нэгнийхээ биед халдах асуудлууд гарсан. Сургуулийн нийгмийн ажилтнууд цагдаагийн байгууллагатай мэдээллээ сайн солилцох ёстой. Дараагийн үе шатанд хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагуудтай уулзалтаа хийж, мэдээллээ солилцоно. Түүнчлэн хүүхдийн асуудал шийддэг хорооны хамтарсан баг их чухал. Бид энэ “Томчуудын мэдлэг – Багачуудын бамбай” арга хэмжээнийхээ хүрээнд хорооны хамтарсан багуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, мэдээллээ цаг алдалгүй солилцох, шийдвэр гаргах түвшинд асуудлаа шийдвэрлэхэд анхаарна. Ингээд гурван үе шаттай хүүхдийн эрхийгн хангах үүрэг бүхий оролцогч талууудыг оролцоог нэмэгдүүлж, эцэг, эх, асран хамгаалагчид руу чиглэсэн ажлууд хийгдэх юм” гэлээ.

 
УСА-ны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга П.Будзаан танилцуулга мэдээлэлдээ “Хүүхэд хохирч байгаа гэмт хэргийн тодорхой хувь нь сургууль орчимд үйлдэгддэг. Хүүхэд хамгааллын хуулиар нийгмийн ажилтан нь томоохон үүрэг хүлээдэг. Монгол улсын 900 орчим сургууль дээр 870 мянган хүүхэд суралцаж байна. Эдгээр хүүхдүүдийн сурах орчин дахь аюулгүй байдал, соён гэгээрүүлэх, мэдээллэх гол үүргийг хүлээж буй хүмүүс бол нийгмийн ажилтан. Энэ удаагийн хэлэлцүүлэгт төвийн 6 дүүргийн 250 орчим нийгмийн ажилтнууд хамрагдаж байна. Хүүхдийн хорт зуршил, үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, эд зүйлээ алдах зэргээс сэргийлж сургуулийн аюулгүй орчныг бүрдүүлэх стандартыг мөрдүүлэх  чиглэлээр ямар ажлууд хэрэгжиж байгаа гэдэг дээр санал солилцож байна. Эцг, эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдүүд хооронд болсон асуудлыг нарийн няглалгүйгээр сургууль дээр очиж лайв хийх, багш, ажилтнуудыг доромжлох, нөгөө холбогдогч хүүхдийг үг хэлээр доромжлох, дайрах тохиолдлууд их гардаг. Нөгөө талдаа сургуулийн багт эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд хамтраад хүүхэд хамгааллын баг болоод ажиллаж байна. Хүүхэд хамгааллын хуулиар тус баг маань хариу арга хэмжээ авах, холбогдогч хүүхдүүдийг урьчдилан сэргийлэх арга хэмжээг авдаг. Монгол улсад хүүхэд холбогдсон хэрэг жилдээ 2500-2800 орчим бүртэгддэг. Сургууль орчимд жилдээ 100 гаран бүртэгддэг. Уг тоон үзүүлэлтээс харахад хамгаалах ажил сүүлийн жилүүдэд идэвхжсэнтэй холбоотой. Одоо хүүхдийн хүмүүжлийн асуудал дээр эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо, идэвх маш чухал байна. Хүүхдийн хүмүүжил, харилцаа хандлагын байдал хэрэг, зөрчил гарахад их нөлөөлж байна. Тиймээс бид Томчуудын мэдлэг нь багачуудыг хамгаалах бамбай юм шүү гэдгийг сануулж буй” хэмээн онцоллоо.
 
Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга н.Алтанхундага хэлэлцүүлгийн үеэр   “Чингэлтэй дүүргийн хувьд жилдээ 700 орчим дуудлага хүүхдийн тусламжийн 108 утсанд бүртгэгддэг. 102, 107 тусгай дугаартай нэгтгэвэл дунджаар 3000 орчим дуудлага ирдэг. Хүчирхийллийг бие махбод, сэтгэл санаа, бэлгийн гэсэн төрлөөр ангилж, үзэж байгаа. Жил ирэх тусам дуудлага мэдээлэл өсөж байгаа. Нэг талдаа далд байсан мэдээлэл ил болж, илрүүлэлт нэмэгдэж байгаа үзүүлэлт байна. Жишээ нь хажуу айлынх нь хүүхдийг эцэг, эх нь зодлоо гэхэд хөршийн холбоо нь шууд мэдээллэж байна. Чингэлтэй дүүргийн хувьд эцэг, эх нь архины хамааралтай хүчирхийлэл нь нийт дуудлага мэдээллийн 70 орчим хувийг эзэлдэг. Нарантуул 2, Хүчит шонхор зах, 7 буудал, Нарлаг дэнж худалдааны төв орчмоор архидан согтуурах, түүнтэй холбоотой хүчирхийллийн хэрэг их гардаг. Манай дүүрэг гурван төрлөөр шуурхай хариу тусламжийн үйл ажиллагаа үзүүлдэг. Түр хамгаалах байртай. 2022 оны байдлаар түр хамгаалах байр 451 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн бол өнгөрсөн онд 202 хүүхдэд түр хамгаалах үйлчилгээ үзүүлсэн. Дуудлага мэдээлэл их байгаа ч хамгаалуулах хүүхдийн тоо буурч байнаа гэдэг нь эрсдэлийн түвшин бага байнаа гэж харж байгаа. Сургууль болгон дээр хүүхэд хамгааллын баг гэж байдаг. Сургуулийн, хорооны, дүүргийн багуудыг бодлогоор нэгтгэх зорилготой” хэмээлээ.



 
 ]]>
Zolboo Mon, 13 Oct 2025 17:25:33 +0800
Биткоины ханш шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ https://setguul.mn/index.php?newsid=6719 https://setguul.mn/index.php?newsid=6719
Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай холбоотойгоор биткоины ханш даваа гарагт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.
Биткоины ханш он гарснаас хойш өсөж байгаа бөгөөд үүнд институцийн хөрөнгө оруулагчид, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ээлтэй бодлого, мөн биткоин дэлхийн санхүүгийн системүүдтэй улам бүр холбогдож буй зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
Өнгөрсөн ням гарагт биткоины ханш түүхэндээ анх удаа 125 мянган ам.доллароос дээшилснийхээ дараа 125835.92 ам.долларт хүрч өсжээ. Ингэснээр уг криптовалютын ханш энэ он гарсаар 33 гаруй хувиар өсөөд байна.
Биткоины өсөлт нь АНУ-ын худалдааны түншүүдэд Д.Трампын ногдуулсан татвар тариф болон түүнээс үүдэлтэй нөлөөллийн тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулагчдыг хөрөнгөө төрөлжүүлэхэд хүргээд байгаа энэ үед ам.долларын ханш бусад томоохон валютуудын эсрэг сулраад байгаатай давхцаж байна. Иен, евро зэрэг валюттай харьцах ам.долларын индекс энэ онд ойролцоогоор 10 хувиар буурчээ.
“Биткоины ханш долоо хоногийн өмнө түр зуур 110 мянган ам.доллароос доошилсноосоо хойш өссөөр байна. Одоогийн өсөлт нь есдүгээр сарын 28-наас хойш ойролцоогоор 13 хувиар өссөн гэсэн үг юм” гэж “Trade Nation” платформын ахлах зах зээлийн шинжээч Дэвид Моррисон хэлсэн байна.
]]>
Zolboo Tue, 07 Oct 2025 13:07:14 +0800
Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч нарыг эхний ээлжид хамруулна https://setguul.mn/index.php?newsid=6718 https://setguul.mn/index.php?newsid=6718
Жил бүрийн аравдугаар сарын 7-ныг дэлхий дахинаа нийгмийн түншүүд болох төр, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлүүд хамтран зохистой хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд тулгамдаж буй асуудлуудад анхаарлаа хандуулж, цаашдын зорилтоо тодорхойлдог. Энэ өдөр 21 аймаг, нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн анхан шатны идэвхтэн, сонгуультнууд оролцсон “Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” уриатай улсын анхдугаар зөвлөгөөн эхэллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар тус зөвлөгөөнд оролцож үг хэллээ. Сүүлийн дөрвөн жилд манай эдийн засаг дунджаар 5 хувиар өсөж байгаа ч энэ өсөлт иргэн, өрх бүрийн хаалгаар орж, үр өгөөжөө бүрэн өгч байна уу, ажлын байраар хангагдаж байна уу гэдгийг хамтдаа ярилцан, гарц шийдлийг тодорхойлох ёстой суурь асуудал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.
Эдийн засаг, хүн амын бүтцээрээ манайхтай төстэй улс орнуудтай харьцуулахад, монголчуудын цалин, хөлсний ДНБ-д эзлэх хувь дунджаар 8-13 нэгжээр бага байна. Энэ бол хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор нэмэгдүүлэх, хөдөлмөрлөсөн хүнд шударгаар хуваарилагддаг эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагын тод илэрхийлэл.
Тиймээс Засгийн газар цалин, хөлсний ДНБ-д эзлэх хувийг тогтвортой нэмэгдүүлж, хөдөлмөрлөж буй хүн бүрийн бодит орлогыг өсгөхийн төлөө бодит алхмуудыг хийж ирсэн. Засгийн газар төрийн болон нийгмийн үйлчилгээний салбарын ажилтны цалинг тууштай нэмэгдүүлж байгаа. Цаашид ч анхаарна гэлээ.
2026 оны төсвөөс эхлэн ард иргэдийн татварын дарамтыг бууруулах шинэчлэлийг эхлүүлж, иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийн идэвхийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Цалингийн хэмжээг нэмэгдүүлэхээс гадна цалин хөлсний шударга тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна.
Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж нь түүний хариуцлага, хувь нэмэр, хийж буй ажлын үнэ цэнтэй уялдах ёстой гэдгийг Ерөнхий сайд онцлоод, баялаг бүтээж яваа уурхайчин, монгол хүний алтан амийг аварч буй эмч, сувилагч, ирээдүйгээ хүмүүжүүлж, соён гэгээрүүлж буй багш-эдгээр мэргэжлийн хөдөлмөрийг жинхэнэ утгаар нь үнэлэх ёстой гэлээ.
Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын оролцоог хангах, эрх ашгийг хамгаалах нийгмийн гурван талт түншлэлийн механизм, хамтын хэлэлцээрийг илүү үр дүнтэй болгох чиглэлээр Засгийн газар бодит алхам хийж байна. Салбар бүр цалин, хөлсний бодлого, стратегиа шинэчлэн боловсруулах, нийгмийн баталгааг хангах бодит хувилбаруудыг дотоод нөөц, боломждоо тулгуурлан судалж, Засгийн газарт танилцуулах үүрэг чиглэл өгсөн. Тухайлбал, цалин, хөлсний бүтцийг илүү оновчтой болгож, бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын үр дүнгээр үнэлүүлдэг шударга тогтолцоог бүрдүүлнэ. Анхан шатанд ачаалал ихтэй ажилладаг албан хаагчдыг бодитоор урамшуулж, шилдэг эмч, багш, сувилагч илүү өндөр цалин авдаг гүйцэтгэлийн үнэлгээний системийг хэрэгжүүлнэ гэв.
2026 онд боловсролын салбарын урсгал төсвийг 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийслэлийн ачаалал ихтэй сургуульд ажиллаж буй болон залуу багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарна. Эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг сайжруулах замаар, салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2026 онд нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Зөв менежментээр хүний хөгжил, шударга хуваарилалтын тогтолцоо бий болгож, баялгийн хулгайтай тэмцэж, төсөв, хөрөнгийн хязгаарлалтыг бодитоор шийдэхээр зорьж байна. Ингэж байж байгалийн баялгийн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлж чадна гэлээ.
Ипотекийн тогтолцоог шинэчилж, “Орон сууцны банк” байгуулж, хүү багатай, урт хугацаатай, иргэнд хүртээмжтэй зээлийн шинэ тогтолцоо бүрдүүлж, эхний ээлжинд багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг хамруулахаар ажиллаж байна. Байгалийн баялгийн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.
“Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” улсын зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. Нийгэм, эдийн засгийн төлөв, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрчдийн цалин хөлс, амьжиргаа, нийгмийн даатгалын тулгамдсан асуудлаар 2026 оны улсын төсөвт үйлдвэрчний эвлэлүүдээс тавьсан санал шаардлагуудыг хэрхэн тусгасан талаар болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр УИХ, Засгийн газрын бодлого, байр суурь, тулгамдаж буй сорилтуудын талаар мэдээлэл сонсож, үйлдвэрчний эвлэлүүдээс явуулах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм.






]]>
Zolboo Tue, 07 Oct 2025 13:05:30 +0800
Ахмадын баярын өдөр тохиож байна https://setguul.mn/index.php?newsid=6717 https://setguul.mn/index.php?newsid=6717
Олон улсын ахмадын өдөр өнөөдөр тохиож байна.
Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан билээ. Харин манай улс 1992 оноос хойш 34 дэх жилдээ тэмдэглэж байгаа юм. Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаа бөгөөд 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. 2030 онд 11.9 хувь болох бөгөөд 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь 60, түүнээс дээш насных болох магадлалтай аж. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай. Нийт ахмадуудын 68.7 хувь нь хотод амьдарч байгаа бол үлдсэн нь орон нутагт аж төрж байна.
Ахмадын холбооноос гаргасан судалгаагаар нийт ахмадын 16.7 хувь буюу 28.2 мянга нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд тооцогдож байна. Харин 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй. 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асаргаанд байгаа юм.
]]>
Zolboo Wed, 01 Oct 2025 16:39:39 +0800
Г.Чинбүрэн: Вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь өмнө байгаагүй үзүүлэлт https://setguul.mn/index.php?newsid=6716 https://setguul.mn/index.php?newsid=6716 Эрүүл мэндийн сайд Г.Чинбүрэн өнөөдөр томуугийн вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Энэ онд нийт 300 мянган хүн/тун вакцинжуулалт хийх ёстой. Одоогийн байдлаар, вакцинжуулалт 60 хувьтай байгаа нь урьд өмнө байгаагүй үзүүлэлт болж байна. Улаанбаатар хот 62, хөдөө, орон нутаг 57 хувьтай байна.
Вакцин хийлгэх шаардлагатай 6 сартайгаас 5 хүртэлх насны 160 мянган хүүхдээс 96 мянга нь дархлаажуулалтад хамрагдаад байна. 2300 орчим жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагдахаас 62 хувьтай байна. Өндөр настан буюу 65-аас дээш насны 62 мянган иргэн байгаагаас 50 хувь нь хамрагдсан. Эрүүл мэндийн байгууллагын 30 мянган ажилтан ажиллагсад хамрагдахаас 36 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Харин бага ангийн 8600 багш хамрагдахаас 100 хувь вакцинд хамрагджээ. Архаг хууч өвчтэй 32 мянган иргэний 70 хувь нь хамрагдсан.
Аймгуудаас Сэлэнгэ 97 хувьтай тэргүүлж байгаа бол Баян-Өлгий 20 хувьтай байна. Иймд вакцинжуулалтын явцыг бага дүнтэй аймгууд идэвхжүүлж, эрүүл мэндийн байгууллагын ажлын ачааллыг бууруулахад анхаарах хэрэгтэй. Түүнчлэн 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхэлсэн хэдий ч улаанбурхан өвчний дэгдэлт харьцангуй бага байгааг хэлэх нь зүйтэй” гэв.
]]>
Zolboo Wed, 01 Oct 2025 16:37:03 +0800
Дэлхийн ямар хотуудад түрээсийн төлбөр хамгийн өндөр байдаг вэ? https://setguul.mn/index.php?newsid=6715 https://setguul.mn/index.php?newsid=6715 Visual Capitalist” байгууллагын шинэчилсэн судалгаагаар орон сууцны түрээсийн төлбөр хамгийн өндөртэй хотуудын энэ оны жагсаалтыг Нью-Йорк тэргүүлсэн бол Сингапур, Дубай хотуудад түрээсийн үнэ ихээхэн өсжээ.

Судалгаанаас үзэхэд, дэлхийн томоохон хотуудад орон сууцны түрээсний үнэ хурдтай өссөөр байна. Жагсаалтын тэргүүнд Нью-Йорк орж, Сингапур ба Дубайд түрээсийн үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрч нэмэгджээ.
Нью-Йорк хотын төвд нэг өрөө байрны түрээсийн сарын дундаж үнэ 4143 ам.доллар байгаа нь таван жилийн өмнөхөөс 22 хувиар өссөн байна. Цар тахлын нөлөө болон хүн амын шилжилт хөдөлгөөн явагдсан хэдий ч дэлхийн санхүүгийн төв болсон тус метрополис хотод орон сууцны эрэлт өндөр хэвээр байна.
Жагсаалтын хоёрдугаарт Бостон хот бичигджээ. Тус хотод нэг өрөө байрны түрээсийн сарын дундаж үнэ 3394 ам.доллар (таван жилийн хугацаанд 25 хувиар өссөн) байна. Энд түрээсийн үнэ өндөр байгаа нь түрээсэлж болох орон сууцны тоо хязгаарлагдмал, барилгын материалын үнэ их байгаатай холбоотой. Жагсаалтын гуравдугаарт Сан-Франциско ($3,332) хот бичигджээ. Тус хотод сүүлийн таван жилд түрээсийн үнэ бараг өөрчлөгдөөгүй (+1%) байна.
Түрээсээр өртгөөр АНУ-ынхаас бусад хотуудыг Сингапур тэргүүлжээ. Тус хотод түрээсийн нэг сарын төлбөр 2020 оныхоос 55 хувиар өсөж, 3167 ам.доллар болсон нь жагсаалтад багтсан хотуудынхаас хамгийн хурдацтай өссөн үзүүлэлтэй болжээ. Европын хотуудыг Лондон тэргүүлсэн ба тэндхийн түрээсийн төлбөр 39 хувиар нэмэгдэж, 2985 ам.долларт хүрчээ. Швейцарын Цюрих (2720 ам.доллар, 35 хувиар өссөн), Женев (2330 ам.доллар, 20 хувиар өссөн) хотууд түрээсийн төлбөр хамгийн өндөртэй Европын хотуудын тоонд орсон хэвээр байна.
Шинжээчид Дубай хотыг онцгойлон тэмдэглэжээ. Тус хотод түрээсийн төлбөр 54 хувиар өсөж, 2401 ам.долларт хүрснээр Ойрх Дорнодын хамгийн өртөг өндөртэй хот болж, жагсаалтын наймдугаар байранд оржээ.
Жагсаалтад Чикаго, Хонконг, Сидней, Ванкувер, Мюнхен зэрэг нийт 20 хот багтжээ. Хонконгт түрээсийн төлбөр 3 хувиар буурч, 2202 ам.доллар болсон байна.
Түрээсийн төлбөр өсөж байгаа нь орон сууцны хомсдол төдийгүй, алсаас ажилладаг хүмүүс дэлхийн хамгийн хөгжингүй төвүүдэд амьдрах болсонтой холбоотой гэж үзэж байна.
]]>
Zolboo Tue, 30 Sep 2025 15:52:44 +0800
Ахмад бөхчүүд барилдана https://setguul.mn/index.php?newsid=6714 https://setguul.mn/index.php?newsid=6714


Монгол Улсын Их хурлын гишүүн, Эдийн засгийн Байнгийн хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар Монгол Улсын шилдэг аймаг Өмнөговь аймгийн нэрэмжит ахмад бөхчүүдийн барилдаан 2025 оны аравдугаар сарын 5-ны ням гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Насны ангилал:
45-49
50-54
55-с дээш
Шагналын сан: 30,000,000₮
Нас ангилал бүрт:
Түрүү бөх 3 сая
Үзүүр бөх 2 сая
Их шөвөг 1 сая
Дунд шөвөг хагас сая төгрөгийн бай шагналтай гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
]]>
Zolboo Tue, 30 Sep 2025 15:50:44 +0800