Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/setgu375/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Брэнд - Setguul.mn https://setguul.mn/ ru Брэнд - Setguul.mn DataLife Engine "iPhone"-ийн өндөр үнэ тарифтай хамааралгүй https://setguul.mn/index.php?newsid=6701 https://setguul.mn/index.php?newsid=6701 "iPhone"-ийн өндөр үнэ тарифтай хамааралгүй


"iPhone" утасны хамгийн сүүлийн үеийн загварууд өмнөх загваруудаасаа үнэтэй болсон нь ерөнхийлөгч Дональд Трампын өргөн цар хүрээтэй тарифын төлөвлөгөөтэй холбоогүй гэдгийг "Apple"-ын гүйцэтгэх захирал Тим Кук хэллээ. Тэрбээр тарифын нөлөөллийн талаар анх удаа ил тод ам нээсэн нь энэ.
"Apple" компани энэ сарын эхээр "iPhone 17 Pro" загварынхаа үнийг 100 ам.доллараар нэмсэн. Мөн "Plus"-ыг орлуулсан "Air" загварыг илүү өндөр үнээр танилцуулсан юм.
Тарифын нэмэгдлийг тойрч гарахын тулд "Apple" компани нийлүүлэлтийн сүлжээгээ Энэтхэг, Вьетнам зэрэг хямд тарифтай орнууд руу төрөлжүүлсэн. Тус компани бүтээгдэхүүнийхээ ихэнхийг Хятадад үйлдвэрлэсээр ирсэн түүхтэй. Тарифтай холбоотойгоор энэ оны хоёрдугаар улиралд "Apple" 800 сая ам.долларын хохирол амсчээ. Гэсэн ч энэ нь бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн шалтгаан биш гэдгийг Тим Кук хэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: CNBC]]>
Zolboo Mon, 29 Sep 2025 18:27:31 +0800
"Жем Групп"-ийн ажилчид 2000 гаруй хүнд амьдрал бэлэглэжээ https://setguul.mn/index.php?newsid=466 https://setguul.mn/index.php?newsid=466

 
Хаах
Сурталчилгаа

 
 
Тус компани Цусаа өгөх аянд зөвхөн ажилчдаа хамруулахаас гадна Жем Групп-ийн харьяа компани болох "SPS HD” телевиз, "Жи Эн Бевережис” ХХК, "Жем Нет” ХХК, "Жем Хужирт” ХХК, "Жем Трейд” ХХК-ийн нийт ажиллагсдыг хамруулж сайн үйлсийн аянд өргөн цар хүрээтэй нэгддэг уламжлалтай болоод байгаа юм.
Тодруулбал: "Жем Групп”-ийнхэн "Монгол хүн бүр Эрүүл байг” уриан дор 2019 онд 7 болон 12-р саруудад цусаа өгөх аян зохион байгуулж, нийт 2000 гаруй хүнд амьдрал бэлэглэжээ.
#Монгол_хүн_бүр_эрүүл_байг!
 


  

  

  

  

  

  

  

  

  


]]>
Zolboo Tue, 07 Jan 2020 17:55:32 +0800
Гайхамшгийг хүн бүтээдэг https://setguul.mn/index.php?newsid=112 https://setguul.mn/index.php?newsid=112

Duty Free компанийг үндэслэгч 81 настай мөн 7.5 тэрбум долларын хөрөнгийн эзэн.
Гэвч тэрээр хувьдаа машингүй, онгоцны тансаг ангилалаар нисдэггүй, түрээсийн байранд амьдардаг. Чак Фини 15 цагаар ажиллаж, хамгийн энгийн цамц өмсдөг. Өөрийн төрөлх эх нутаг болох Ирландад тэрээр Америкийн жуулчин мэт амархан танигддаг нэгэн. Тэрээр рестораны хоолоос илүү энгийн гуанзанд орох дуртай бөгөөд чадварлаг оёдолчины хувцсыг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дэлгүүрээс илүүд үздэг, байнга метро эсвэл такси ашигладаг.
Та түүний тухай ийм энгийн бүхнээр ойлгоод сайн хүн юм гэхээс илүү, сүүлийн 30 жилийн хугацаанд тэрээр зургаан тэрбум гаруй долларыг буяны үйлсэд хандивлаагүй л бол түүний хожоотой сэтгэж чадсан сайн бизнесмен гэж бодох байсан байх. Хандивын мөнгийг АНУ, Вьетнам, Австрали, Өмнөд Африк, Ирланд, Бермуд дахь боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, асрамжийн газрын засвар үйлчилгээнд зарцуулсан. Тэрбээр энэ ажиллагааг зогсоох бодолгүй байгаа бөгөөд бүх хөрөнгө мөнгөө сайн үйлсийн төлөө өгөх төлөвлөгөөтэй байгаа.
Түүгээр ч үл барам алдартай баян баян хүн зөвхөн мөнгө төдийгүй алдар нэрийг ч сонирхдоггүй:
Тэрбум доллараа тараасны ард чимээгүй үлдэхийг хичээсэн бөгөөд эхний 15 жилийн хугацаанд тэр үүнийг амжилттай хийсэн, учир нь түүний буяны ажлыг хэн ч мэддэггүй байв. Дараа нь "илчлэлт" ирсэн боловч түүний дараа Фини маш даруухан аашилж, 2012 он хүртэл ердөө 5-аас илүүгүй ярилцлага өгсөн байна.
Чак Фини бол гайхалтай хүн. Өөрийн бизнесийг доод талаас нь эхлүүлж хэдэн жилийн дараа тэрээр 27 орны 200 ажилчинтай компанийг байгуулах боломжтой болсон. Түүний орлого асар ихээр нэмэгдсэн боловч ихэнх нь шууд л Атлантын филантропийн буяны санд очжээ. Энэхүү мэдээлэл нийтийн шинжлэх ухаан, технологийн сэтгүүлд 11-р сард бичигдсэн.
Жишээ нь эмнэлэгт мөнгө хандивлаж, үүний ачаар тэд хэрхэн сайн үйл бүтээглэж байгааг харах л илүү их таалагдах болно гэдэгт би итгэж байсан. Банкинд хадгаламж байршуулахаасаа илүү сайн үйлсэд хөрөнгө оруулах нь логик юм ”гэж Фини хэллээ.
Билл Гейтс, Чакийг хамгийн сайн дүрийн загвар гэж нэрлэсэн бөгөөд тэрээр амьдралдаа сайн зүйл хийх хамгийн сайн үлгэр жишээ гэдгийг тэмдэглэжээ.

Орчуулсан СайханУул.
]]>
Татварын зөрчлөөс сэргийлэх зөвлөгөө өгч Wed, 02 Oct 2019 09:07:10 +0800
Эрэгтэй жүжигчид өнөөдөр загварын тайзнаа алхана https://setguul.mn/index.php?newsid=98 https://setguul.mn/index.php?newsid=98

"MODE" хувцас загварын урлангийн анхны бие даасан шоу өнөөдөр (2019.09.28) "The Corporate Hotel and Convention Centre"-т болох юм. Жүжигчин Амараа, Эби, Оргил, "Гайс"-ын Мийгаа тэргүүтэй эрчүүд загварын тайзнаа алхах юм байна.

Тус шоу үндсэн гурван хэсэгтэй байх бөгөөд топ загвар өмсөгчид, олон улсын шагналт миссүүд тайзнаа алхахаас гадна Монголын урлаг соёлын нэр хүндтэй төлөөлөл болсон шилдэг эрэгтэй кино жүжигчид "bespoke suit" цуглуулгыг танилцуулах ажээ.

Б.ЖАРГАЛ
news.mn]]>
Татварын зөрчлөөс сэргийлэх зөвлөгөө өгч Mon, 30 Sep 2019 09:07:21 +0800
Японий Осака хотын төвд «Osaka stadium» нэртэй цэнгэлдэх хурээлэн https://setguul.mn/index.php?newsid=74 https://setguul.mn/index.php?newsid=74

Энэ гайхамшигт цэнгэлдэх хүрээлэн 32000 хүний суудалтай, бейсболын тэмцээн болдог байжээ.
Харин 1998 оноос орон сууц, худалдаа үйлчилгээний газраар солигдсон байна.
Улс үндэстэсний оршин тогтнох гол учир тайлбар бол өөрийн газар нутаг байдаг.
Хүн ардын амьдран суух нийтийн болон амины газар Япон оронд багассаар байгаа учир дахин ашиглалтаар гүүрэн бүтэц бүхий хиймэл газруудыг ашиглаж эхлээд байна.

СайханУул.
]]>
Татварын зөрчлөөс сэргийлэх зөвлөгөө өгч Thu, 26 Sep 2019 09:48:26 +0800
“Huawei Mate 30, Mate 30 Pro” ухаалаг утсуудыг танилцуулжээ https://setguul.mn/index.php?newsid=52 https://setguul.mn/index.php?newsid=52 “Huawei Mate 30, Mate 30 Pro” ухаалаг утсуудыг танилцуулжээ
Хятадын харилцаа холбооны технологийн “Huawei” компани Германы Мюнхен хотноо пүрэв гаригт /2019.09.19/ болсон арга хэмжээний үеэр “Mate 30”, “Mate 30 Pro” ухаалаг гар утсуудаа танилцуулжээ. Мөн үүнээс гадна “HUAWEI WATCH GT” шинэ загварын цагийг ч бас танилцуулсан байна.
Уг ухаалаг гар утас нь “Android” үйлдлийн системтэй утаснуудад урьдчилан суулгасан байдаг “YouTube”, “Google Maps”, “Gmail” зэрэг аппликэйшн байхгүй, 5G сүлжээ дэмждэг гэдгээрээ онцлог юм.  Тус компани  “Play Store”-ийн оронд өөрсдийн шинэ бүтээсэн “Huawei AppGallery” гэх шинэ аппликэйшнийг суулгажээ. “Huawei AppGallery” нь 45,000 аппликэйшнтай бол “Play Store” 2,7 сая аппликэйшнтай юм. АНУ, Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайны нөлөөгөөр "Google" компани "Huawei"-д бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлэхээс татгалзсан.
Нийт зургаан өнгөний сонголттой гарч буй “Mate 30” цувралууд нь “Kirin 990-д 5G SoC” процессор, 4,500-mAh батарэй, 16 мегапикселийн камер, 40 мешгапикселийн хэт өргөн хосолсон камертай, 6,5 инчийн OLED дэлгэцтэй юм байна. “Mate 30” загварын хувьд 799 еврогоос эхэлж байгаа бол “Mate 30 Pro” загвар нь 1099 еврогоос эхэлж байгаа аж.
Эх сурвалж: CNET
]]>
Татварын зөрчлөөс сэргийлэх зөвлөгөө өгч Sat, 21 Sep 2019 18:03:12 +0800
Голомт банк “Global investor” арга хэмжээг зохион байгууллаа https://setguul.mn/index.php?newsid=50 https://setguul.mn/index.php?newsid=50
Хөрөнгийн зах зээлийн өнөө ба ирээдүйн чиг хандлагыг хэлэлцдэг, зах зээлийн шинэ боломж, үүсэж буй нөхцөл байдал, түүнийг ашиглан хэрхэн хөрөнгө оруулалт хийж ашиг, орлого олох талаар мэргэжлийн шинжээчдийн зөвлөгөөг хүргэдэг “Global investor” арга хэмжээг Голомт банк 2 дахь удаагаа зохион байгууллаа.
2019 оны хавар зохион байгуулагдсан “Global investor” хөтөлбөрт хөрөнгийн зах зээл сонирхогч, хөрөнгө оруулагч 200 гаруй зочид оролцож, дэлхийн зах зээлд хөрөнгө оруулах боломж хийгээд дотоодын мэргэжилтнүүдийн туршлагаас хуваалцсан бол энэ удаад АНУ-аас Чикагогийн Мерчант Бирж Группын итгэмжлэгдсэн илтгэгч Хенри Парк, Данийн Саксо банкны Хятадын бүс хариуцсан арилжааны захирал Раян Вү нарын мэргэжлийн шинжээчид урилгаар оролцож, гадаад зах зээл дэх хөрөнгө оруулалтын бодит туршлага хуваалцсанаараа онцлог байлаа.
Мөн арга хэмжээний үеэр Голомт банкны харилцагч дэлхийн хөрөнгийн захад хөрөнгө оруулж ашиг хүртэх боломж бүхий “Гибрид хадгаламж”-ийн талаарх өөрийн амжилттай кэйсийг сонирхуулсан ба тухайн харилцагчийн хадгаламжийн дундаж хүү 21 хувьд хүрсэн байна.
Уг арга хэмжээнд хөрөнгийн зах зээл сонирхогч, хөрөнгө оруулагч 300 орчим зочид, төлөөлөгчид оролцож зах зээлийн талаарх мэдлэг, ойлголтоо тэлсэн юм. Банкаар дамжуулан гадны зах зээлд хөрөнгө оруулж ашиг орлого олох боломж хүн бүрт нээлттэй бөгөөд уг боломжийг гибрид хадгаламж олгож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70127676, hybrid@golomtbank.com и-мэйл хаяг руу хүсэлт явуулан аваарай.  
 
 
 
 
 

]]>
Татварын зөрчлөөс сэргийлэх зөвлөгөө өгч Sat, 21 Sep 2019 17:56:43 +0800
Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төв 30% хөнгөлөлт үзүүлж байна https://setguul.mn/index.php?newsid=49 https://setguul.mn/index.php?newsid=49
Таван Богд ХХК-н Toyota-н албан ёсны засвар үйлчилгээний төв нь Toyota, Lexus загварын бүх төрлийн автомашин эзэмшигчиддээ зориулан хөдөлгүүрийн тос, тосны шүүрийн хамт 30%, Toyota-н үйлдвэрийн баталгаат сэлбэгэндээ 20% хөнгөлөлт үзүүлж байна.
 
Хүйтэний улирал айсуй энэ үед өвөл эхлэж оочер дараалал нэмэгдэхээс урьтаж автомашиныхаа өвлийн бэлтгэл, засвар үйлчилгээгээ хийлгэж амжаагүй байгаа хэрэглэгчдийг Таван Богд ХХК-г зорихыг урьж байна.
 
Таван Богд ХХК нь Toyota Motor Corporation-н Албан ёсны эрхтэйгээр  Монголын зах зээл дээрх Toyota болон Lexus загварын бүх төрлийн автомашинд чанартай засвар үйлчилгээ үзүүлэх зорилгоор  орчин үеийн шийдэлтэй, тав тухтай орчинг бүрдүүлж, дэлхийн жишигт нийцсэн техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан Toyota-н мэргэшсэн сертификат бүхий инженер, техникийн ажилтнуудтай засвар үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Toyota-н засвар үйлчилгээний төв нь нэгэн зэрэг 20 автомашинд, өдөрт 160 автомашин хүлээж авах хүчин чадалтай, 50 гаруй инженер техникийн ажилчидтайгаар хэрэглэгч та бүхэнд өдөр бүр  09:00 - 21:00 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж  байна.
 
Toyota-н засвар үйлчилгээний төв:
  • Баталгаат, чанартай үйлчилгээ
  • Тав тухтай хүлээлгийн танхим
  • Засварт орсон автомашинаа камераар хянах
  • Камерын хяналтын бүрэн системтэй
  • Free Wi-Fi орчин
  • Дизель болон Бензин хөдөлгүүртэй бүх төрлийн автомашинд хөдөлгүүр болон хүч дамжуулах эд ангид компьютер, явах эд ангийн оношлогоо
  • Toyota-н бүх төрлийн Hybrid хөдөлгүүртэй автомашинд бүрэн оношлогоо, засвар болон battery-н оношлогоо үйлчилгээ
  • Toyota-н албан ёсны оригнал сэлбэгийн үйлчилгээ болон борлуулалт, захиалга
  • Дугуйн тэнцвэржүүлэлтийн болон тэнхлэг тохиргооны үйлчилгээ
  • Кузов засвар
  • Бүх төрлийн авто будгийн кодыг гарган вакум камерт будах
  • Японы зориулалтын бодисоор 3 үе гадар өнгөлгөө хийх
  • Бүрэн автомат авто угаалга
 
Үйлчилгээний цаг авах утас: 7577-0000.
Сэлбэг захиалга борлуулалтын дугаар: 9411-2201, 9411-2202
Хаяг: ЗЦГ-ын баруун талд Таван Богд ХХК
Facebook хуудас: Toyota-Tavan Bogd /Таван Богд ХХК/
Веб сайт: www.toyota-tavanbogd.mn
 
 
 
 
 ]]>
Татварын зөрчлөөс сэргийлэх зөвлөгөө өгч Sat, 21 Sep 2019 17:55:35 +0800
“Бид давтагдашгүй” загварын шоу боллоо https://setguul.mn/index.php?newsid=48 https://setguul.mn/index.php?newsid=48 Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд алив ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний өвөрмөц хэрэгцээнд түшиглэсэн нийгмийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг 2017 онд баталсан билээ. Эл зорилтын хүрээнд БСШУСЯ-ны Соёл урлагийг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр “Бид чадна эм эн нэгдэл” ТББ-аас санаачлан зохион байгуулсан “Бид давтагдашгүй” хувцас загварын шоу өнгөрсөн Бямба гаригт буюу долдугаар сарын 07-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.
Тус  ТББ аас өмнө нь Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу /2013/, Тэргэнцэртэй сайхан бүсгүй тэмцээн /2014/ зэргийг зохион байгуулж байсан бол энэ удаад мэргэжлийн загвар өмсөгчид болон дауны хомсдол, гар хөлний протезтэй, саажилт, тэргэнцэртэй гэх мэт төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй нийт  30 орчим залуусыг оролцуулсан, өргөн хүрээг хамарсан загварын шоуг зохион байгуулсан нь энэ юм.


Хүн бүрийн давтагдашгүй чанар, гоо сайхныг хувцас загварын урдагаар илэрхийлэх хөгжлийн бэрхшээлтэй залуус, мэргэжлийн загвар өмсөгчид оролцсон уг загварын шоунд загвар өмсөгч залуус үндэсний брэнд, монгол залуусын биенд тохируулж урладаг “Urban Jeans”-ийн хувцсыг толилуулсан бөгөөд БСШУСЯ ивээн тэтгэж,  "Эм Си Эс Кока Кола" ХХК дэмжиж, зохион байгуулагчаар “Эра” төв ажиллалаа.    

Дэлхийн олон оронд “Wheel chair fashion show” буюу тэргэнцэртэй иргэдийн загварын шоу тогтмол зохиогддог бөгөөд манай улсад анх удаа ийм төрлийн шоу болсноороо онцлог юм.







]]>
Татварын зөрчлөөс сэргийлэх зөвлөгөө өгч Sat, 21 Sep 2019 17:50:47 +0800