Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/setgu375/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Эдийн засаг - Setguul.mn https://setguul.mn/ ru Эдийн засаг - Setguul.mn DataLife Engine “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байна https://setguul.mn/index.php?newsid=6526 https://setguul.mn/index.php?newsid=6526  
    “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн нэг жилийн хугацаанд 26.6 сая тонн нүүрс олборлож, 33.4 сая тонн нүүрс борлуулж, 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Энэ үзүүлэлт нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлого, борлуулалтын үзүүлэлт юм.
Компанид онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлсөн байна.
Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ биржээр борлуулж, орлогыг нэмэгдүүлснээр гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 57 удаагийн биржийн цахим арилжаа зохион байгуулж, 955.1 сая долларын үнэлгээтэй 7.7 сая тонн нүүрсийг хил үнээр борлуулаад байна. Үүнээс 3.9 сая тонн нүүрс нь хатуу коксжих чанартай нүүрс, 3.0 сая тонн нүүрс нь сул коксжих нүүрс, 0.8 сая тонн эрчим хүчний нүүрс байна. Нүүрсийг биржээр арилжсанаар 385.9 сая ам долларын нэмэлт орлого олоод байна.

]]>
Zolboo Thu, 16 Nov 2023 09:34:34 +0800
БХБ-ЫН САЙД Ц. ДАВААСҮРЭН: 513 СУРГУУЛЬ, 447 ЦЭЦЭРЛЭГИЙГ ПАСПОРТЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ https://setguul.mn/index.php?newsid=6545 https://setguul.mn/index.php?newsid=6545
Барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагааны талаар өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Төрийн ордноос мэдээлэл хийлээ.
Тодруулж хэлбэл Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Мөн Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд холбогдох яамдаас ирүүлсэн саналыг тусган, өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.Хууль шинэчилэн баталсанаар орон сууцны ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах оновчтой тогтолцоог бүрдүүлэх, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө, инженерийн шугам сүлжээний өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон харилцааг зохицуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах юм.
]]>
Zolboo Tue, 04 Jul 2023 15:23:21 +0800
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 62,826 тн шатахууны үлдэгдэлтэй байна https://setguul.mn/index.php?newsid=6468 https://setguul.mn/index.php?newsid=6468 Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 117,561 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 4,551 тн буюу 27 хоногийн, АИ-92 автобензин 35,345 тн буюу 28 хоногийн, АИ-95 автобензин 3,575 тн буюу 27 хоногийн, ДТ 70,102 тн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 30 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 62,826 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 754 тн, АИ-92 автобензин 19,934 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 2,230 тн буюу 31 хоногийн, ДТ 36,872 тн буюу 31 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Манай улс он гарсаар нийт 684.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 7.1 мян.тн, АИ-92 автобензин 199.7 мян.тн, АИ-95/98 автобензин 6.1 мян.тн, ДТ 390.6 мян.тн, онгоцны түлш 13.4 мян.тн, Жет А-1 14 мян.тн, бусад 53 мян.тн байна.]]>
Zolboo Tue, 02 May 2023 10:10:44 +0800
“Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ эхэллээ https://setguul.mn/index.php?newsid=6237 https://setguul.mn/index.php?newsid=6237    Одоогоос 100 жилийн өмнө 1922 оны 12 дугаар сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох шийдвэр гарснаар энэ өдрийг Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбарын үүсэл, хөгжлийн эхлэл гэж үздэг. Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг, тэргүүлэх салбар болж хөгжиж байгаа уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Оюу толгой компанитай хамтран анх удаа зохион байгуулж байна.
2022 оны 9 сарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, Монгол улс дахь гадаад орнуудын элчин сайд нар, уул уурхайн салбарын Олон улсын байгууллагууд, гадны хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгчид, дотоодын хувийн хэвшлүүд, иргэний нийгмийн байгууллагууд, салбарын эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэд гээд 400 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байгаагаагаараа онцлог, түүхэн арга хэмжээ болж байна. Чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нээж хэлсэн үгэндээ "Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөч, баялаг бүтээгч Уул уурхайн салбар маань нэгэн зууныхаа ажлыг дүгнэж, дараагийн зууныхаа чиглэлийг тодорхойлох, салбарын хөгжлийг эрчимжүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжиж эх орны тогтвортой хөгжлийн баталгааг бий болгох хариуцлагатай цаг үед ирээд байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ХАЙГУУЛ-ОЛБОРЛОЛТ-БОЛОВСРУУЛАЛТ-БОРЛУУЛАЛТ-ХУВААРИЛАЛТ-ын зарчимд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлж, энэ хүрээндээ хариуцлагатай уул уурхайг дэмжих, хууль дээдэлдэг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалах, хувийн хэвшилд боломж, итгэл өгч хариуцлагыг өндөржүүлэн хамтран ажиллах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын арга хэмжээг чиглүүлэн ажиллах" болно.
Мөн эрдэс баялгийн салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа 3 гол хүчин зүйлийг "ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо багасаж байгаа, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл буурч хөрөнгө оруулагчид нэмэгдэхгүй байгаа, салбарын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц эсэргүүцэл нэмэгдэж нөгөө талдаа хууль бус олборлолт, хариуцлагагүй уул уурхай байсаар байгаа явдал" хэмээн тодорхойлоод энэхүү асуудлыг шийдвэрлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлж, чуулга уулзалтад оролцогчдоос эдгээр тулгамдсан асуудлаа хамтран тодорхойлж, хэлэлцэж, гарц шийдэл эрэлхийлсэн бүтээлч, санал санаачилгууд гарна гэдэг итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн.
Монгол Улсад анх удаа эрдэс баялгийн салбарынхан долоо хоногийн турш чуулж, Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд уул уурхайн салбарыг идэвхжүүлж, гадны хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, Монгол Улсын Засгийн газрын бодлогод хүч нэмэх, хөшүүрэг болох боломжуудыг эрэлхийлэхээр цуглаад байгаа нь энэ юм.
Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд "Монгол Улсын уул уурхайн салбар 100 жил" сэдэвт Засгийн газрын цаг, "Нэн тэргүүнд аюулгүй байдал" бага хурал, "Mongolia mining 2022" хөрөнгө оруулалтын форум, "EDTalk-Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд" бага хурал, "Гүний уурхайн симпозиум", "Үүсмэл ордын ашиглалт" онол практикийн бага хурал, "Орон нутаг ба иргэдийн оролцоо" бага хурал, "Үйлдвэржилтийн төлөвлөлт"онол практикийн бага хурал, Степ арена дахь "Монголд үйлдвэрлэв" ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд олон төрлийн цогц арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.
]]>
Zolboo Mon, 19 Sep 2022 14:18:05 +0800
Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо бий болгоход зөвлөх Сингапурын төлөөлөгчид Монгол улсад ирлээ https://setguul.mn/index.php?newsid=6195 https://setguul.mn/index.php?newsid=6195
Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсад бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ирлээ. Зүүн өмнөд Азийн газрын захирал ноён Тан По Тек, Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн ТУЗ гишүүн Юү Ёон Кан Дон, Со Чен Хэн, менежер Чиа Зао Рү, Зөвлөх Лим Чи Киа нарын төлөөлөгчдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газар Хуримтлалын нэгдсэн сан байгуулах замаар иргэдэд боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжих, хүн амын хүртээмжийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшнийг дээшлүүлэхийг зорьж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Бүгд Найрамдах Сингапур Улсын Хуримтлалын Нэгдсэн Сангийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх асуудлаар зөвлөх үйлчилгээг Сингапурын хамтын ажиллагааны байгууллагаас авахаар санамж бичиг байгуулсан.
Зөвлөх үйлчилгээний багийнхан Монгол Улсад 8 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд ажиллаж, Сингапур Улс Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгож, хөгжүүлсэн туршлагаас хуваалцан, Монгол Улсад нэвтрүүлэх боломжтой, хүлээн зөвшөөрөгдсөн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгохын тулд тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцооны өнөөгийн засаглал, бодлогод тулгарч буй бэрхшээл, хоцрогдлыг үнэлж, тодорхойлох юм.
]]>
Zolboo Thu, 11 Aug 2022 12:20:59 +0800
2022 оны 7 сард экспортод 6464.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргажээ https://setguul.mn/index.php?newsid=6183 https://setguul.mn/index.php?newsid=6183
2022 оны эхний 7 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100.0 хувь, чулуун нүүрсний 88.8 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 77.6 хувь, самнасан ноолуурын 86.0 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 86.7 хувийг эзлэж байна.
Монгол улс дэлхийн 59 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 84.2 хувь, Швейцар-т 7.6 хувь, Сингапур-т 4.3 хувь тус тус ногдож нийт экспортын 96.1 хувийг дээрх орнууд эзэлж байна.

]]>
Zolboo Mon, 08 Aug 2022 11:28:13 +0800
“Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүрээнд Төрийн банк 4204 зээлдэгчид 178,1 тэрбум төгрөгийн зээл олгоод байна https://setguul.mn/index.php?newsid=5651 https://setguul.mn/index.php?newsid=5651 Монгол улсын засгийн газраас ”Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Төрийн банкнаас жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн олгож эхэлсэн. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд ажлын байраа тогтвортой хадгалж чадсан аж ахуйн нэгж, байгууллагуудад эргэлтийн хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү зээл олгож байна.
Төрийн банкны хувьд тус зээлд хамрагдах хүсэлтэй ААН-ийн хүсэлтийг бүх салбар нэгжээрээ болон цахимаар хүлээн авч байгаа. Одоогийн байдлаар 15 мянган зээлдэгчээс нэг их наяд 292 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн. Үүнээс 4204 зээлдэгчид 178,1 тэрбум төгрөгийн ажлын байрыг дэмжих зээлийг олгоод байна гэж Төрийн банкны Иргэдийн банкны зээлийн судалгааны хэлтсийн захирал Э.Батбаяр хэллээ.
Төрийн банкнаас ажлын байрыг дэмжих зээлд хамрагдсан “Баян Сэрх Хайрхан” ХХК үндсэн 3, гэрээт 10 ажилтантай бөгөөд хөл хорионы үеэр ажлын байраа тогтвортой хадгалж, ажилчдаа цомхотгоогүй ажиллажээ. Тус компанийн хувьд Төрийн банкинд цахимаар хүсэлтээ гаргаад 200 сая төгрөгийн зээл авснаар хоёр салбар нэмж байгуулан, ажлын байраа нэмэгдүүлэхээр зорьж байгаагаа “Баян Сэрх Хайрхан” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Ганжаргал онцолж байлаа. Хөл хорионы үеэр Төрийн банктай цахимаар холбогдож хүндрэл чирэгдэлгүйгээр зээлд хамрагджээ.

ТӨР.МН
С.Нандинцацрал


]]>
tuka Wed, 19 May 2021 10:07:16 +0800
SXCOAL: Монголоос БНХАУ-д нийлүүлдэг коксжих нүүрсний үнэ өсөөд байна https://setguul.mn/index.php?newsid=5643 https://setguul.mn/index.php?newsid=5643 Нийлүүлэлт буурснаар Монголын коксжих нүүрсний үнэ өсөөд байгааг “SXCoal” мэдээллээ. “Fenwei”-ийн тооцооллоор тавдугаар сарын 12-нд Монголын угаасан коксжих нүүрсний үнэ тонн нь 1680 юань болсон байна. Энэ нь өмнөх сараас 20 хувиар өссөн дүн боллоо.  
Харин түүхий коксжих нүүрсний үнэ 19.8 хувиар өсөж, 1390 юань болжээ. Түүнчлэн БНХАУ-ын дотоодын уурхайнуудын нийлүүлэлт буурсан нь коксжих нүүрсний үнэд дэмжлэг болж байна. Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд "Ногоон бүс" түр журмыг нэг сар мөрдөнө гэж Засгийн газар мэдээлээд байна. 
Монголоос экспортолж буй нүүрсний талаас илүү хувийг Гашуунсухайт боомтоор гаргадаг. БНХАУ-ын тал тус боомтоор нэвтэрч буй автомашины тоог тавдугаар сарын 15-ны өдөр гэхэд 200 болгохоор төлөвлөж байгааг “SXCoal” мэдээллээ. Харин энэ сарын эцэс гэхэд 500 хүргэх юм байна. 
Эх сурвалж: http://bloombergtv.mn/

]]>
tuka Tue, 18 May 2021 13:22:54 +0800
Эрдэнэс Тавантолгой ХК ногдол ашиг тараахгүй https://setguul.mn/index.php?newsid=5560 https://setguul.mn/index.php?newsid=5560 Цахим орчинд "Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашиг тараана гэсэн мэдээлэл гарсан. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид бүртгэлтэй "Тавантолгой" ХК ТУЗ-ийн шийдвэрээрээ ногдол ашиг тараах болсныг "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай андуурах явдал иргэдийн дунд гарч байна. Иймд Та бүхэн мэдээллийг найдвартай эх сурвалжаас авна уу.]]> tuka Wed, 05 May 2021 18:16:37 +0800 Эдийн засгийн сэргэлт хурдацтай байна https://setguul.mn/index.php?newsid=5548 https://setguul.mn/index.php?newsid=5548 “Зууны мэдээ” сонин, “Голомт Капитал” үнэт цаасны компанитай хамтран Хөрөнгийн болон Уул уурхайн зах зээлд дээрх сонирхолтой мэдээллүүдийг цувралаар хүргэдэг билээ. Энэ удаад өнгөрсөн долоо хоногийн таваарын зах зээлийн мэдээллийг онцолж байна. 
ГАНГИЙН ИМПОРТЫГ ДЭМЖИЖ, ЭКСПОРТЫГ ХЯЗГААРЛАЖ ЭХЛЭВ 
БНХАУ-ын Төмрийн хүдэр болон Гангийн холбооны мэдээлснээр тус улсын голлох ган үйлдвэрлэгчид 2021 оны нэгдүгээр улиралд жилийн өмнөх үеэс 159.94 хувиар буюу 100.4 тэрбум юанийн өндөр ашигтай ажилласан байна. Холбооны гишүүн байгууллагуудын  борлуулалтын орлого жилийн өмнөх үеэс 52.28 хувиар өсөж 1.54 их наяд юаньд хүрчээ. Тус улсын ган үйлдвэрлэгчид өндөр ашигтай ажилласан шалтгаан нь цар тахлын нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаа нь нөлөөлжээ.Мөн төмрийн хүдэр, кокс, коксжих нүүрсний ханш хэдийн өндөр түвшинд хүрсэн ч цаашид өсөх төлөвтэй байна гэж мэдэгджээ.
БНХАУ-д барилгын салбарын улирал эхэлсэн, ногоон хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дотоодын гангийн нийлүүлэлтийг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлж байна.Тухайлбал, Гаалийн ерөнхий газраас өнгөрсөн сарын сүүлээр ширэм, түүхий ган, хаягдал гангийн импортын татварыг тэглэжээ. Мөн гангийн салбарын экспортын 146 төрлийн бүтээгдэхүүнд олгосон НӨАТ-ын 13 хувийн татварын хөнгөлөлтийг зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Ингэснээр экспорт буурч импорт өссөнөөр дотоодын нийлүүлэлт сайжрах төлөвтөй байна. 
ЗЭСИЙН КОМПАНИУД ӨНДӨР АШИГ ХИЙЖ БАЙНА 
Канадын олон төрөлт эрдэс материал олборлогч хамгийн том компани болох Teck Resources (TSX:TECKA|TECK.B)(NYSE:TCK) зэсийн ханшийн өсөлтөөс 2021 оны нэгдүгээр улиралд өндөр ашиг хийжээ. Харин БНХАУ-ын хамгийн том зэс олборлогч “Jiangxi Copper Co” компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс бараг тав дахин өссөн буюу 2014 оноос хойш олоогүй өндөр ашигтай ажиллажээ. Зэсийн ханш дахин өндөр өсөлтийг үзүүлсээр тонн нь 10 мянган ам.долларт ойртлоо.Тодруулбал, NewYork-ын Comex биржид зэсийн ханш паунд нь 4.5 ам.доллар буюу тонн нь 9940 ам.долларт хүрсэн байна. Зэсийн ханш өсөхөд Covid19 цар тахлын дараах эдийн засгийг дэмжих өндөр дүнтэй хөтөлбөрүүд, дэд бүтцийг дэмжих хөтөлбөр, агаарын бохирдлыг бууруулах зорилготой ногоон хөгжлийн зорилтуудын хэрэгжилт зэрэг зэсийн эрэлтийг өсөж байгааг шинжээчид хэлж байна. Зэсийн ханш цаашид ч өснө гэсэн хүлээлттэй байна. 
АНУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ ГАЗРЫН ТОСНЫ ХАНШИЙГ ӨСГӨВ 
Өнгөрсөн долоо хоногт газрын тосны ханш өсөхөд дараах хүчин зүйлс нөлөөлөв. Дэлхий даяар цар тахлаас шалтгаалж удааширсан эдийн засаг сэргэж байгааг илтгэх мэдээллүүд гарлаа. Эдийн засаг урьдны хэвэндээ орж газрын тосны эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлтийн дагуу ханш өслөө. АНУ-ын хувьд хамгийн чухал мэдээллүүд буюу ДНБ нь 2021 оны нэгдүгээр улиралд таамаглаж байсан 6.1 хувийн өсөлтөөс давж 6.4 хувьд хүрлээ. Тус үзүүлэлт 2020 оны дөрөвдүгээр улиралд 4.3 хувьтай байсан юм. ДНБ таамаглалаас өндөр гарсан нь эдийн засаг маш хурдацтай сэргэж байгааг илтгэж газрын тосны эрэлт, ханшийг дэмжив. Өнгөрсөн долоо хоногт газрын тосны хэрэглээ шинжээчдийн таамаглалаас илүү гарч, үлдэгдэл таамаглал 0.659-ээс 0.090 болж буурлаа. Газрын тосны ханшид зах зээлд эрэлт хэвийн хэмжээнд хүрнэ гэсэн хүлээлт, вакцинжуулалтын явц зэрэг үйл явдлууд нөлөөлж байна. 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
]]>
tuka Wed, 05 May 2021 09:00:30 +0800