Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/setgu375/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Нийгмийн амьдрал - Setguul.mn https://setguul.mn/ ru Нийгмийн амьдрал - Setguul.mn DataLife Engine “Томчуудын мэдлэг - Багачуудын бамбай“ хамтарсан уулзалтад ЕБС-ийн 250 орчим нийгмийн ажилтнууд оролцож, мэдээллээ хуваалцлаа https://setguul.mn/index.php?newsid=6720 https://setguul.mn/index.php?newsid=6720 НИТХ, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Б.Мягмар нарын санаачилгаар Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран эцэг, эх, асран хамгаалагчдад мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Томчуудын мэдлэг – Багачуудын бамбай” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ.Тэгвэл энэ хүрээнд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, нийгмийн ажилтнуудтай “Томчуудын мэдлэг-Багачуудыг бамбай” сэдэвт хэлэлцүүлгийг /2025.10.10/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Л.Амармөрөн, УСА-ны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга П.Будзаан нар мэдээлэл танилцуулж, ЕБС-ийн 250 орчим удирдлага, нийгмийн ажилтнууд туршлагаасаа хуваалцлаа.  

Хэлэлцүүлгийг нээж НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ “Хүүхдийг аливаа хэрэг, зөрчлөөс хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагч нарын мэдлэг, ойлголт их чухал гэдгийг цагдаагийн байгууллагаас судалгаагаар гаргасан. Хүүхдийг аливаа хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж томчууд бид болзошгүй эрсдэлийг хүүхдүүддээ тайлбарлаж ойлгуулдаг, гарах уршгийг нуух биш хэлж, зөвлөдөг байх нь чухал. Энэ удаагийн хэлэлцүүлгээр хүүхэдтэй хамгийн их тулж ажилладаг ЕБС-ийн нийгмийн ажилтнуудынхаа санал бодлыг сонсож, цаашид юун дээр анхаарч, дэмжих үү гэдгээ хэлэлцсэн үр дүнтэй уулзалт болж байна. Томчуудын мэдлэг нь багачуудыг хамгаалах бамбай юм гэдэг санал, санаачлагыг НЦУГ-ын удирдлагууд, Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтэс дэмжиж хамтран ажиллаж байна. Бид энэ арга хэмжээний үеэр гарсан шийдвэрлэх шаардлагатай саналуудыг бодит ажил болгохын тулд цаашид НИТХ, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлнэ. Өнөөдөр нийгмийн ажилтнууд бидний анхаарах маш олон саналуудыг хэлж байна. Хүүхдийн төлөө, гэмт хэргээс сэргийлэх нь дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш юм. Хүүхдийн төлөө ажилладаг агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо гээд хамтын хариуцлагын үр дүнд бид хамгаалах, урьдчилан сэргийлж чадна” хэмээн онцоллоо.

НЦУГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Л.Амармөрөн “Бүх шатанд хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор НИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нар, НЦУГ, УСА хамтран Томчуудын мэдлэг- Багачуудын бамбай нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн хувьд ЕБС-ийн удирдлага, нийгмийн ажилтнуудтай мэдээллээ солилцож, цаашид анхаарах асуудлууд, яаралтай шийдүүлэх саналуудаа нэгтгэлээ. Сургуулийн орчинд хүүхэд ямар хэрэг, зөрчилд холбогдоод байна, сургууль энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ гэдэг чухал. Эхний есөн сарын байдлаар сургууль орчимд хүүхэдтэй холбоотой 119 хэрэг, зөрчил бүртгэгдсэн. Үүний дийлэнх нь үе тэнгийн дээрэлхэлт, нэгнийхээ биед халдах асуудлууд гарсан. Сургуулийн нийгмийн ажилтнууд цагдаагийн байгууллагатай мэдээллээ сайн солилцох ёстой. Дараагийн үе шатанд хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагуудтай уулзалтаа хийж, мэдээллээ солилцоно. Түүнчлэн хүүхдийн асуудал шийддэг хорооны хамтарсан баг их чухал. Бид энэ “Томчуудын мэдлэг – Багачуудын бамбай” арга хэмжээнийхээ хүрээнд хорооны хамтарсан багуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, мэдээллээ цаг алдалгүй солилцох, шийдвэр гаргах түвшинд асуудлаа шийдвэрлэхэд анхаарна. Ингээд гурван үе шаттай хүүхдийн эрхийгн хангах үүрэг бүхий оролцогч талууудыг оролцоог нэмэгдүүлж, эцэг, эх, асран хамгаалагчид руу чиглэсэн ажлууд хийгдэх юм” гэлээ.

 
УСА-ны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга П.Будзаан танилцуулга мэдээлэлдээ “Хүүхэд хохирч байгаа гэмт хэргийн тодорхой хувь нь сургууль орчимд үйлдэгддэг. Хүүхэд хамгааллын хуулиар нийгмийн ажилтан нь томоохон үүрэг хүлээдэг. Монгол улсын 900 орчим сургууль дээр 870 мянган хүүхэд суралцаж байна. Эдгээр хүүхдүүдийн сурах орчин дахь аюулгүй байдал, соён гэгээрүүлэх, мэдээллэх гол үүргийг хүлээж буй хүмүүс бол нийгмийн ажилтан. Энэ удаагийн хэлэлцүүлэгт төвийн 6 дүүргийн 250 орчим нийгмийн ажилтнууд хамрагдаж байна. Хүүхдийн хорт зуршил, үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, эд зүйлээ алдах зэргээс сэргийлж сургуулийн аюулгүй орчныг бүрдүүлэх стандартыг мөрдүүлэх  чиглэлээр ямар ажлууд хэрэгжиж байгаа гэдэг дээр санал солилцож байна. Эцг, эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдүүд хооронд болсон асуудлыг нарийн няглалгүйгээр сургууль дээр очиж лайв хийх, багш, ажилтнуудыг доромжлох, нөгөө холбогдогч хүүхдийг үг хэлээр доромжлох, дайрах тохиолдлууд их гардаг. Нөгөө талдаа сургуулийн багт эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд хамтраад хүүхэд хамгааллын баг болоод ажиллаж байна. Хүүхэд хамгааллын хуулиар тус баг маань хариу арга хэмжээ авах, холбогдогч хүүхдүүдийг урьчдилан сэргийлэх арга хэмжээг авдаг. Монгол улсад хүүхэд холбогдсон хэрэг жилдээ 2500-2800 орчим бүртэгддэг. Сургууль орчимд жилдээ 100 гаран бүртэгддэг. Уг тоон үзүүлэлтээс харахад хамгаалах ажил сүүлийн жилүүдэд идэвхжсэнтэй холбоотой. Одоо хүүхдийн хүмүүжлийн асуудал дээр эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо, идэвх маш чухал байна. Хүүхдийн хүмүүжил, харилцаа хандлагын байдал хэрэг, зөрчил гарахад их нөлөөлж байна. Тиймээс бид Томчуудын мэдлэг нь багачуудыг хамгаалах бамбай юм шүү гэдгийг сануулж буй” хэмээн онцоллоо.
 
Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга н.Алтанхундага хэлэлцүүлгийн үеэр   “Чингэлтэй дүүргийн хувьд жилдээ 700 орчим дуудлага хүүхдийн тусламжийн 108 утсанд бүртгэгддэг. 102, 107 тусгай дугаартай нэгтгэвэл дунджаар 3000 орчим дуудлага ирдэг. Хүчирхийллийг бие махбод, сэтгэл санаа, бэлгийн гэсэн төрлөөр ангилж, үзэж байгаа. Жил ирэх тусам дуудлага мэдээлэл өсөж байгаа. Нэг талдаа далд байсан мэдээлэл ил болж, илрүүлэлт нэмэгдэж байгаа үзүүлэлт байна. Жишээ нь хажуу айлынх нь хүүхдийг эцэг, эх нь зодлоо гэхэд хөршийн холбоо нь шууд мэдээллэж байна. Чингэлтэй дүүргийн хувьд эцэг, эх нь архины хамааралтай хүчирхийлэл нь нийт дуудлага мэдээллийн 70 орчим хувийг эзэлдэг. Нарантуул 2, Хүчит шонхор зах, 7 буудал, Нарлаг дэнж худалдааны төв орчмоор архидан согтуурах, түүнтэй холбоотой хүчирхийллийн хэрэг их гардаг. Манай дүүрэг гурван төрлөөр шуурхай хариу тусламжийн үйл ажиллагаа үзүүлдэг. Түр хамгаалах байртай. 2022 оны байдлаар түр хамгаалах байр 451 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн бол өнгөрсөн онд 202 хүүхдэд түр хамгаалах үйлчилгээ үзүүлсэн. Дуудлага мэдээлэл их байгаа ч хамгаалуулах хүүхдийн тоо буурч байнаа гэдэг нь эрсдэлийн түвшин бага байнаа гэж харж байгаа. Сургууль болгон дээр хүүхэд хамгааллын баг гэж байдаг. Сургуулийн, хорооны, дүүргийн багуудыг бодлогоор нэгтгэх зорилготой” хэмээлээ.



 
 ]]>
Zolboo Mon, 13 Oct 2025 17:25:33 +0800
Ахмадын баярын өдөр тохиож байна https://setguul.mn/index.php?newsid=6717 https://setguul.mn/index.php?newsid=6717
Олон улсын ахмадын өдөр өнөөдөр тохиож байна.
Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан билээ. Харин манай улс 1992 оноос хойш 34 дэх жилдээ тэмдэглэж байгаа юм. Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаа бөгөөд 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. 2030 онд 11.9 хувь болох бөгөөд 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь 60, түүнээс дээш насных болох магадлалтай аж. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай. Нийт ахмадуудын 68.7 хувь нь хотод амьдарч байгаа бол үлдсэн нь орон нутагт аж төрж байна.
Ахмадын холбооноос гаргасан судалгаагаар нийт ахмадын 16.7 хувь буюу 28.2 мянга нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхөд тооцогдож байна. Харин 3963 ахмад настан ганц бие, харж хандах үр хүүхэдгүй. 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асаргаанд байгаа юм.
]]>
Zolboo Wed, 01 Oct 2025 16:39:39 +0800
Ахмад бөхчүүд барилдана https://setguul.mn/index.php?newsid=6714 https://setguul.mn/index.php?newsid=6714


Монгол Улсын Их хурлын гишүүн, Эдийн засгийн Байнгийн хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар Монгол Улсын шилдэг аймаг Өмнөговь аймгийн нэрэмжит ахмад бөхчүүдийн барилдаан 2025 оны аравдугаар сарын 5-ны ням гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Насны ангилал:
45-49
50-54
55-с дээш
Шагналын сан: 30,000,000₮
Нас ангилал бүрт:
Түрүү бөх 3 сая
Үзүүр бөх 2 сая
Их шөвөг 1 сая
Дунд шөвөг хагас сая төгрөгийн бай шагналтай гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
]]>
Zolboo Tue, 30 Sep 2025 15:50:44 +0800
Монгол улсын хамгийн өндөр цэгийг дахин тогтоолоо https://setguul.mn/index.php?newsid=6710 https://setguul.mn/index.php?newsid=6710 АЛТАЙ ТАВАН БОГДЫН ТУХАЙ

Монголын хамгийн өндөр уулсын өндрийг орчин үеийн GNSS багаж ашиглан дахин тогтоолоо. Хэмжилтийн ажлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, уулчдын үндэсний холбоо болон мэргэжлийн байгууллагууд хамтран гүйцэтгэсэн байна.
Тус хэмжилтийг 2025 оны найм, есдүгээр сард өндөр нарийвчлалын GNSS багаж ашиглан геодезийн шинэчлэгдсэн хэмжилт хийжээ.
Шинэчилсэн хэмжилтийн үр дүнд:
  • Таван Богд уулын өндөр зарим эх сурвалжид 4104, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 149 дүгээр тогтоолд 4082 м гэж батлагдсан байдаг. Харин 2025 оны наймдугаар сарын геодезийн хэмжилтээр Таван Богд уулын оройн цэгийг 4081 м байгааг тодорхойлов.
  • Монгол Улсын хамгийн өндөр цэг – Хүйтэн уулын өндөр 4374 м гэж дунд сургуулийн сурах бичгээс эхлүүлэн олон эх сурвалжид тэмдэглэгдсэн байдаг бол бусад эх сурвалжид 4352 м байсан, 2025 оны 8 дугаар сард өндрийг хэмжиж тодорхойлоход 4351 м байжээ. 
  • Мөнххайрхан уулын өндрийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 149 дүгээр тогтоолоор 4204 гэж батлагдсан бол зарим эх сурвалжид 4362 м гэж тэмдэглэгдсэн байсан. Харин 2025 оны 09 дүгээр сарын геодезийн хэмжилтээр 4196 м болох нь тогтоолоо.
Хэмжилтийн ажилд геодезийн зөвлөх инженер О.Хосбаяр, инженерүүд О.Пүрэвдорж, Э.Уранболор нар оролцож, Мөнххайрхан болон Хар Ан ууланд нийт 21 цагийн авиралт хийжээ.
Мөн уулын нэршлийг буруу ашиглаж буй асуудлыг залруулахын тулд орон нутгийн захиргаа, Уулчдын үндэсний холбоо хамтран ажиллаж, УИХ-аар батлагдсан албан ёсны нэршлийг түгээхээр болжээ.
Эх сурвалж:Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар]]>
Zolboo Mon, 29 Sep 2025 18:50:39 +0800
Х.Сүхбат Чэдугийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ https://setguul.mn/index.php?newsid=6709 https://setguul.mn/index.php?newsid=6709
    Хятадын Чэнду хотноо есдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд жюү жицү-гийн  “AJP tour Chengdu Grand Slam” тэмцээн  боллоо. Тус тэмцээний насанд хүрэгчдийн бор бүсний 77 кг-ын жинд барилдсан “Methods” академийн тамирчин Хадбаатарын Сүхбат хүрэл медаль хүртлээ.]]>
Zolboo Mon, 29 Sep 2025 18:44:42 +0800
Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь нуусан этгээдийг баривчилжээ https://setguul.mn/index.php?newsid=6691 https://setguul.mn/index.php?newsid=6691  
Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан этгээдийг дайчлан баривчилжээ. Тодруулбал, 45 настай эрэгтэй нь өөрийн хамтран амьдрагч болох 30 настай эмэгтэйг хөнөөсөн байна. Уг дуудлагыг сэжигтэн этгээдийн дүү өгсөн бөгөөд "Манай ах хамтран амьдрагчаа алчихсан гээд 2-3 хоног архи уугаад байна" гэх мэдээллийг анх цагдаагийн байгууллагад өгсөн байна.
Уг дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус эрэгтэй нь хамтран амьдрагчаа хөнөөгөөд цогцсыг нь шүүгээнд нуусан байсныг цагдаагийнхан олж, өдгөө уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Тэрбээр хамтран амьдрагчаа энэ сарын 21-нд хөнөөсөн бөгөөд цогцсыг өнгөрсөн бямба гарагт буюу 6 хоногийн дараа олсон аж.]]>
Zolboo Mon, 29 Sep 2025 17:40:48 +0800
Х.Нямбаатар: Ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийгдэнэ https://setguul.mn/index.php?newsid=6689 https://setguul.mn/index.php?newsid=6689
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө.
2024-2028 онд нийслэлийн нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаагийн нэг нь метро. Метроны чиглэл Амгалангаас Толгойт хүртэл нийт 17 км үргэлжилнэ.
Хотын дарга Х.Нямбаатар “Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улсад бүтээн байгуулалт хийх хугацаа үндсэндээ 160-200 хоног байна. Метроны буудал угсрах, зам гүүрэн байгууламжуудыг барихад дээрх хугацаа шаардагдана. Тиймээс метрог газар дор байрлах дизайнаар явахаар болсон бөгөөд ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийгдэнэ” гэв.
Түүнчлэн өртөөний тоог 14 байхаар төлөвлөсөн бөгөөд өртөө бүрд худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг олгож буй юм. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдийг өртөөний талбай дээр хөрөнгө оруулалт оруулах эрхийг нь нээж өгөхөөр ажиллаж байгааг тэрбээр онцолсон юм.
Мөн түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн, бодлогоор дэмжиж Туулын хурдны замын зүүн хэсэгт “Да хүрээ авто худалдааны төв”, баруун хэсэгт “Нарантуул худалдааны төв”-ийг байрлуулахаар төлөвлөж байгааг тодотголоо.
]]>
Zolboo Mon, 18 Nov 2024 14:40:36 +0800
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө https://setguul.mn/index.php?newsid=6688 https://setguul.mn/index.php?newsid=6688
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. 2005-2021 он буюу 16 жилийн хугацаанд төсвийн орлого 99.9 их наяд төгрөг байсан бол сүүлийн гурван жилд 110.4 их наяд төгрөг болсон. Экспорт 2005-2021 онд 78.4 тэрбум ам.доллар байсан бол 2022-2025 онд 63.3 тэрбум ам.долларт хүрэх, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657 ам.доллар байсан бол 2025 онд хоёр дахин өсөж 8,000 ам.долларт хүрэх тооцоолол гарсан. Өнгөрсөн хугацаанд өрийн удирдлагыг оновчтой зохион байгуулснаар гадаад өр төлбөрийн дарамт буурсан зэргийг танилцууллаа. Үүний зэрэгцээ 2025 оны төсвийн зардлыг бууруулах гурван хувилбарыг Сангийн яам боловсруулж байгаа гэлээ.
Ерөнхийн сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны төсөв бол сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй парламентын баталсан анхны төсөв. Тийм учраас төсвийг тойргуудад хэсэгчлэн хуваадаг хандлагаас салж, бүсчилсэн хөгжилд хөрөнгө оруулсан төсөв болсон. УИХ-ын цөөнгүй гишүүд тойрогт төсөв нэмдэг хандлагыг халж, зарлагыг багасгах шүүмжлэл гаргаж байгаа нь шинэ тогтолцооны эерэг үр дүн гэдгийг онцлов. 2025 оны төсөвт олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа асуудлыг шийдэж, төсвийн тодотгол оруулах хэрэгтэй гэлээ. Асуудлыг бодитоор харж нарийн тооцоо судалгаанд үндэслэж шийдвэр гаргах нь зөв. Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд санууллаа. Манай улсын орлого олж байгаа гол салбар бол уул уурхай. Тэр дундаа нүүрснээс хамааралтай. Олон улсын чиг хандлага нүүрснээс татгалзаж ногоон эдийн засагт шилжиж буй учир нүүрсний экспорт багасвал үүнд бэлтгэлээ хангаж, анхаарч ажиллах ёстойг хэлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь Татварын ерөнхий газарт ажиллалаа.
Тус газар татварын бодлого, хууль тогтоомжийн сургалт сурталчилгаа, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, орлого бүрдүүлэх гэсэн чиглэлээр ажилладаг. Татвар төлөгчтэй харилцах ажлыг цахимжуулсан. Цахимжилтыг эрчимжүүлэхэд илүү анхаарч ажиллаж байгааг Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн танилцууллаа. Татварын хуулийн шинэчлэлийн өмнө жилд 5000-6000 татвар төлөгчийг хяналт шалгалтад хамруулдаг байсан бол 2023,2024 онд 1500-2000 болж гурав дахин буурсан гэв. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 158 мянган аж ахуйн нэгж бий, тэдгээрийн орлогын 10.1 хувийг татвар эзэлж байгаа нь бүс нутагтай харьцуулахад өндөр тоо биш. 212 төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгчид эдэлдэг. Татвар төлөгчдийн илүү таатай ажиллах нөхцөлийг судалж байгаа. Хариуцлагатай татвар төлөгчийг урамшуулах бодлого нэвтрүүлнэ. Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу бүсийн ялгаатай татвар тогтоох ажлын судалгааг хийж байгаа гэв.
Татварын ерөнхий газрын албан хаагчид Ерөнхий сайдад саналаа хэллээ. НӨАТ-ыг сар бүр авч байгаа нь аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулдаг талаар санал хүсэлт их ирдэг. Түүнчлэн Эрүүгийн хууль дахь татвар төлөхөөс зайлхийсэн гэдэг зүйл заалтыг өөрчлөх, мөн татвартай холбоотой Засгийн газрын зарим тогтоол журмыг шинэчлэх шаардлагатай гэдгийг тэд хэлж байлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэднийг саналыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа илэрхийлээд татварын реформ хийх ажлын бэлгэл хангахыг үүрэг болгов. Татвараар төсвийн орлогыг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаас илүүтэй татварын бааз суурийг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бий болгох, хандлагын өөрчлөлт хийхэд татварын реформ чиглэх ёстойг хэллээ.
]]>
Zolboo Mon, 18 Nov 2024 14:38:35 +0800
"Take Off" хамтлаг 20 жилийн ойгоо тэмдэглэнэ https://setguul.mn/index.php?newsid=6687 https://setguul.mn/index.php?newsid=6687
Take Off хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо зохион байгуулах гэж байна. Тус хамтлаг анх 2004 онд байгуулагдаж, тэр цагаас хойш Монголын рок поп хөгжмийн урсгалд олон хит дуунуудыг нэмсэн амжилттай хамтлаг болсон юм.
Тоглолтод хамтлагийн гишүүдээс гадна, хамтран ажиллаж байсан уран бүтээлчид, үе үеийн Монголын BOYBAND хамтлагуудын төлөөлөл оролцох гэнэ.
Тоглолт нь 2024 оны 11 сарын 23-нд 19 цагаас CROCUS EVENT HALL-д болох бөгөөд 20 жилийн турш гаргасан шилдэг дуунууд болон шинэ бүтээлүүдийг сонсох боломж олгоно.
Take Off 20 жилийн ойгоо дурсамжит аялгуу, халуун дулаан энергитэйгээр тэмдэглэх нь дамжиггүй.
]]>
Zolboo Mon, 11 Nov 2024 11:26:22 +0800
Нийслэл хотын 385 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлага Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ https://setguul.mn/index.php?newsid=6686 https://setguul.mn/index.php?newsid=6686 Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлчүүддээ ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Одоогоос 385 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн “Өргөө” байгуулснаар Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 21 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшсан. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийн ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон билээ. Нүүдэлчин соёл иргэншилтэй бидний хувьд хотжих үйл явц маш хурдацтай явагдаж байгаагийн нэг тод жишээ бол Улаанбаатар хот юм. Улаанбаатар хотын хүн ам 1919 онд 100 байсан бол өнөөдөр албан ёсоор 1.8 сая гаруй, ирж буй зочид, гийчид, хүмүүсийг оруулбал 2 сая орчим хүн амтай мега хот болжээ. Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг, хандлага, бодлогын зорилтуудыг мега хотын стандартад нийцүүлж шинэчлэх хэрэгтэй. Тиймээс бид энэ удаагийн нийслэлийн ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэхээс илүүтэй нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх Улаанбаатар хотын богино, дунд, урт хугацааны зорилт, бодлогыг шийдвэрлэж өнгөрүүлнэ. Их хотынхоо хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө хамтдаа зүтгэе гэдгийг та бүхэнд уриалж байна” хэмээлээ.]]>
Zolboo Tue, 29 Oct 2024 11:11:54 +0800